Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
McDonald’s Heinz кетчупнээс татгалзлаа
McDonald’s түргэн хоолны сүлжээ 40 жилийн турш хэрэглэж, хоолных нь жорны салшгүй хэсэг мэт болсон Heinz кетчупнээс татгалзжээ. Гэхдээ энэ нь Heinz –ийн бүтээгдэхүүний чанартай огтхон ч холбоогүй харин өрсөлдөгчтэй хамтрахгүй гэсэн санаа аж. McDonalds’-ын өрсөлдөгч “Burger King”-ийн хуучин захирал Бернардо Хиз “Heinz” компанийн гүйцэтгэх захирал болоод удаагүй байгаа юм. Heinz компанийг тэрбумтан Уоррен Баффетын “Berkshire Hathaway” болон Бразилийн хөрөнгө оруулалтын “3G Capital” сан 28 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ. “3G Capital” нь “Burger King”-ийг хянадаг юм. Тийм ч учраас томоохон өрсөлдөгчөө өөрийнхөө нийлүүлэгч болгохгүйн тулд McDonald’s дэлхий даяар тарсан 34 мянган сүлжээ ресторандаа Heinz-ийн кетчуп тэргүүтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болихоор шийдсэн байна. Гэхдээ тэд 40 жилийн уламжлалтай бизнесийн харилцаагаа гэнэт таслахгүйгээр, зохистойгоор төгсгөж, өөр шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ санал болгохоор судалж байгаа аж.
Гайхалтай. Соелтой бизнесийн ухаан ийм л байдаг.
McDonald’s түргэн хоолны сүлжээ 40 жилийн турш хэрэглэж, хоолных нь жорны салшгүй хэсэг мэт болсон Heinz кетчупнээс татгалзжээ. Гэхдээ энэ нь Heinz –ийн бүтээгдэхүүний чанартай огтхон ч холбоогүй харин өрсөлдөгчтэй хамтрахгүй гэсэн санаа аж. McDonalds’-ын өрсөлдөгч “Burger King”-ийн хуучин захирал Бернардо Хиз “Heinz” компанийн гүйцэтгэх захирал болоод удаагүй байгаа юм. Heinz компанийг тэрбумтан Уоррен Баффетын “Berkshire Hathaway” болон Бразилийн хөрөнгө оруулалтын “3G Capital” сан 28 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ. “3G Capital” нь “Burger King”-ийг хянадаг юм. Тийм ч учраас томоохон өрсөлдөгчөө өөрийнхөө нийлүүлэгч болгохгүйн тулд McDonald’s дэлхий даяар тарсан 34 мянган сүлжээ ресторандаа Heinz-ийн кетчуп тэргүүтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болихоор шийдсэн байна. Гэхдээ тэд 40 жилийн уламжлалтай бизнесийн харилцаагаа гэнэт таслахгүйгээр, зохистойгоор төгсгөж, өөр шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ санал болгохоор судалж байгаа аж. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.12.28
























