Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Оросын тэрбумтан найз бүсгүйдээ сая долларын цахилгаан тамхи авч өгчээ
Оросын нефтийн магнат өөрийнхөө найз бүсгүйг тамхинаас гаргахын тулд түүнд бэлэг болгох гэж   550 мянган фунт стерлинг буюу 890 мянган доллараар цахилгаан тамхи захиалан хийлгэсэн байна. Үүнийг мураны шилээр урлаж ромбо хэлбэртэй 246 бриллиант, 24 каратын алтан шигтгээ хийлгэсэн гэнэ. Энэ тансаг, нандин бэлгийг урлах гэж захилга хүлээн авагчид бараг таван сар зарцуулжээ. Shisha Sticks Компанийн төлөөлөгч Энтони Миксайдс “Shisha Sticks Sofia” нэртэй энэ “тамхийг” захиалагч ямар үнэтэй болох нь хамаагүй, дэлхий дээрх хамгийн шилдэг тамхи л хийгээрэй гэж хүссэн гэжээ. Ийм ч болохоор Shisha Sticks энэ захилгыг гүйцэтгэх гэж бүхий л чадавхиа дайчлан ажилласан гэнэ. Энэ тэрбумтан одоо Лондонд амьдардаг гэж байгаа ч Роман Абромович биш гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан