Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Талийгчдаас хамгийн баян нь Майкл Жексон
Наснаас нөгцсөн ч гэлээ асар их орлого олсоор байгаа алдартнуудын жагсаалтыг энэ онд поп хөгжмийн хаан Майкл Жексон агсан тэргүүллээ гэж Forbes сэтгүүл зарлалаа.
Хэвлэлийн мэдээлснээр попын хаан 2012 оны аравдугаар сараас энэ аравдугаар сар хүртэл 160 сая доллларын орлого олжээ. Харин энэ хугацаанд Мадонна 125 сая долларын ажил хийж амьд байгаа алдартнуудыг тэргүүлсэн байна.
2009 онд нас нөгчсөн Майкл Жексон үүнээс хойш хоёр ч удаа хамгийн их орлоготой талийгаачдын жагсаалтыг тэргүүлсэн ч 2012 онд жүжигчин Элизабет Тейлор агсанд байраа тавьж өгсөн юм.
Энэ жил Элвис Пресли 55 сая долларын орлого олсон хоёрдугаар байрт орсон бол Снупи нохойн тухай зурагт ном комикс зохиогч Чарльз Монро Шульц оржээ. Тэрээр энэ онд 37 сая доллар олжээ. Харин өнгөрсөн онд энэ жагсаалтыг тэргүүлсэн Элизабет Тейлор дөнгөж 25 сая доллар цуглуулсан байна.
Энэ жагсаалтад 15 сая доллар олсон Мэрилин Монро, 12 сая долларын “ажил хийсэн” хөгжимчин Жон Ленон, 10 саяыг цуглуулсан эрдэмтэн Альберт Эйнштейн, фото модель Бетти Пейтж нар орсон байна.
Наснаас нөгцсөн ч гэлээ асар их орлого олсоор байгаа алдартнуудын жагсаалтыг энэ онд поп хөгжмийн хаан Майкл Жексон агсан тэргүүллээ гэж Forbes сэтгүүл зарлалаа. Хэвлэлийн мэдээлснээр попын хаан 2012 оны аравдугаар сараас энэ аравдугаар сар хүртэл 160 сая доллларын орлого олжээ. Харин энэ хугацаанд Мадонна 125 сая долларын ажил хийж амьд байгаа алдартнуудыг тэргүүлсэн байна.

0 Сэтгэгдэл