Энэ сарын дундуур Америкийн Тэнгисийн цэргийн усан онгоц Газрын дундад тэнгисээс 130 гаруй цагаачийг суулгасан хийлдэг резинэн салан дээр сууж явахад нь аварчээ. Тэд Африкийн эргээс Европ хүрэхээр явж байсан аж. Мөн л энэ сарын эхээр Италийн Лампедуза арлын орчим хууль бус цагаачид тээж явсан онгоц живж 300 гаруй хүн амиа аалдсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа Мальт арлаас зуу гаруй км-ийн зайнд мөн л хийлдэг завиар хөвж явсан арваад хүн живсэн.
Энэ мэтээр хэдэн мянган цагаачид Африк, Азийн тарчиг амьдралтай орнуудаас Газрын дундад тэнгисээр дамжин тансаг баян Европыг зорьж байна. Тэд хүн тээвэрлэх зориулалтгүй завь, сал гэх мэтийг больё гэтэл дүүргэн замд гардаг болохоор давалгаа бага зэрэг нэмэгдэхэд л хөмөрдөг. Австралийг зорьсон өмнөд азийн цагаачид ч мөн адил. Гэхдээ Газрын дундад тэнгисээр яваа цагаачид зуу гаруй км зам туулдаг бол тэд хэдэн мянган мянган км-ийг туулдаг.
Карибын тэнгисийн орчим мөн л адил. Эндэхийн цагаачид бүгд Америкийг зорьдог.
Мальта арлын орчим живсэн онгоцноос амьд гарсан цагаачид нисдэг тэрэгнээс аврагчдын шидсэн үлээх завин дээр. 2013 оны аравдугаар сарын 11.
Хийлдэг завиар Мароккогоос Испанийн эрэг хүрэх гэж яваа цагаачид. 2013 оны аравдугаар сарын 13.
Туркийн эрэг орчим ирээд баригдсан цагаачид. 2008 оны есдүгээр сар.
300 орчим цагаачид суулгасан загас агнуурын завийг францын эргүүлийн онгоц Италийн мэдлийн Лампедуза арлын орчим илрүүлжээ. 2008 оны есдүгээр сарын 24.
Хууль бус цагаачид ачсан завь Италийн Сицили арлын эргийн орчим. 2013 оны хоёрдугаар сар.
Бангладешийн хилчид Индонез очихоор явсан Мьянмарын лалын шашинтнуудыг ачсан онгоцыг живсний дараа амьд үлдэгсдийг нь эрэг дээр гаргаж байгаа нь. 2012 оны арваннэгдүгээр сарын 7.
Мьянмарын цагаачдыг Австрали хүргэхээр явсан онгоц Индонезийн орчим хайрдасны дараа цагаачдад зориулсан түр лагерь руу зөөж байгаа нь. 2013 оны дөрөвдүгээр сарын 8.
Гаити ба Куба хоорондын хоолойд яваа Гаитийн цагаачид. 2004 оны хоёрдугаар сарын 27.
Хууль бус цагаачид Америкийн Флорида хүрэхээр ашиглаж байсан онгоц. Онгоцыг нимгэн төмөр гагнан хийгээд дотор талыг нь барилгын хөөсөөр дүүргэсэн байна. Америкийн эргийн харуулын ажилтнууд хууль бус цагаачдыг усан онгоцноос авсны дараа дахин ашиглуулахгүйн тулд буудан цоолжээ.
Багамын арал орчим гар доорхи материал ашиглан хийсэн салаар хөвж яваа Кубын хууль бус цагаачид.
Кубын цагаачдыг зөөж байгаа завь Кайманы арлуудын орчим жижиг буланд түр зогсоол хийж байна. 2013 оны тавдугаар сарын 23.
1951 оны “Шевроле” ачааны машиныг завь болгон өөрчлөөд Америкийн Флоридагийн эрэг хүрэхээр яваа куба цагаачид. 2003 оны долдугаар сарын 16.