Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Намайг удаан ярихаар ингээд байдаг юм
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама бие давхар нэг эмэгтэй яг ард нь ухаан алдаж унах гэж байхад нь амжиж түшжээ. Ерөнхийлөгч өөрийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хуулийн талаар үг хэлэх үед Кармелл Аллисон хэмээх жирэмсэн эмэгтэй ард нь хэсэг хүний хамт зогсч байжээ. 20 долоо хоногтой бие давхар бүсгүй Ерөнхийлөгчийг үг хэлэх үед хамт байлцах нь нэр төрийн хэрэг гэж бодож байсан учир дундуур нь ариун цэврийн өрөө явж, элдэв асуудал үүсгэхгүйн тулд шингэн юм уугаагүй гэнэ. Гэтэл Б.Обама үг хэлээд 25 минут болж байтал бүсгүй шингэн дутагдсанаас мэдээж  болоод ухаан алдах шахжээ. Харин Ерөнхийлөгч азаар эгзэгтэй үед түүн рүү эргэн харж, бүсгүйг түшсэн бөгөөд албаны хүмүүс тусламж үзүүлжээ.

Энэ явдлын дараа цугларсан олон Ерөнхийлөгчид бяцхан талархал илэрхийлж алга ташихад Б.Обама хариуд нь “Намайг удаан ярихаар иймэрхүү юм болоод байдаг юм” хэмээн хошигноод амжжээ.  
АНУ-ын Ерөнхийлөгч олон нийтэд хандан үг хэлэхдээ тухайн сэдэвтээ холбоо хамааралтай хүмүүсийг ардаа байлцуулдаг уламжлалтай. Кармелл Аллисоны тухайд тэрээр чихрийн шижин өвчнөөр багаасаа өвдөж шаналсан нэгэн бөгөөд даатгалын хууль гарах хүртэл өөртөө тохирсон эмчилгээ хийлгэж чаддаггүй байжээ. Дээрх явдлын дараа тэрээр бие нь зүгээр байгаагаа твиттерээр мэдэгдсэн бол нөхөр нь Ерөнхийлөгчийн халамж анхааралд талархаж байгаагаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
yamar ***** tsaraitai emegtei bee
Хамгийн их уншсан