Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Францчуудыг тагнаж чагнасан явдлаа тайлбарлахыг АНУ-аас шаардав
Францчууд өөрийн холбоотон гэж итгэж явсан америкчууд өөрсдийг нь хэрхэн тагнаж чагнаж байсныг мэдээд ууртай байна. ОХУ-д орогнож буй Эдвард Сноуден хэвлэлд АНУ-ын нууцаас дэлгэж орхисон нь ийнхүү Цагаан ордныг Францын өмнө эвгүй байдалд оруулж, гарцаагүй ямар нэг тайлбар хийхэд хүргээд байна.
Эдвард Сноуден өөрийн ажиллаж байсан Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн нууцаас Германы “Der Spiegel”, Францын “Le Monde” сонинд дэлгэсний дотор Францын иргэд байгууллагын хоорондох 70 сая гаруй утасны дуудлагыг чагнасан гэдэг мэдээлэл байсан юм. Тухайлбал 2012 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2013 оны нэгдүгээр сарын 8 хүртэлх 30 хоногийн хугацаанд төр засгийн албаны, бизнесийн болон алан хядах бүлэглэлийн гишүүн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн утасны яриаг АНУ-ын тагнуулынхан чагнасан гэнэ.
Үүнийг олж мэдээд ихэд уурссан Францын эрх баригчид тал бүрээр АНУ-д хандаж, тайлбар хийхийг шаардаж байна. Тухайлбал, Гадаад хэргийн яам нь АНУ-ын Элчин сайдыг дуудаж, тайлбар өгөхийг шаардсан бол Ерөнхийлөгч Франсуа Олланд Барак Обаматай утсаар ярихдаа“найз нөхөд, холбоотнуудын дунд байж боломжгүй явдал” хэмээн буруушаагаад, энэ талаар тайлбарлахыг шаарджээ. Үүний хариуд Б.Обама энэ явдлыг шалгана гэж амласан бол Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Францыг “бидний хамгийн эртний холбоотон” хэмээн саймширчээ.
АНУ Францыг тагнасан гэх явдал ганц үүгээр дуусахгүй. Өнгөрсөн жил Елисейн ордны компьютерт файлуудыг нь цуглуулж, зураг авч, бүр компьютерийн микрофоныг ажиллуулж, яриа бичдэг маш хүчтэй програм нууцаар суусан байсныг олсон билээ. Энэхүү кибер халдлагыг АНУ үйлдсэн хэмээн францчууд сэжиглэж байсан ч АНУ-ын ЭСЯ няцаасаар байсан юм.
АНУ-ын нууцаас ил болсон өөр нэг мэдээлэл нь Америкийн бас нэгэн түншийг, тэр тусмаа хөрш орныг нь тавгүйтүүлэв. “Der Spiegel-д бичсэнээр бол АНУ-ын агентууд Мексикийн Ерөнхийлөгч асан Фелипе Калдероны цахилгаан шууданг хакердаж, захидал харилцааг нь тагнадаг байсан гэнэ.
Францчууд өөрийн холбоотон гэж итгэж явсан америкчууд өөрсдийг нь хэрхэн тагнаж чагнаж байсныг мэдээд ууртай байна. ОХУ-д орогнож буй Эдвард Сноуден хэвлэлд АНУ-ын нууцаас дэлгэж орхисон нь ийнхүү Цагаан ордныг Францын өмнө эвгүй байдалд оруулж, гарцаагүй ямар нэг тайлбар хийхэд хүргээд байна. Эдвард Сноуден өөрийн ажиллаж байсан Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн нууцаас Германы “Der Spiegel”, Францын “Le Monde” сонинд дэлгэсний дотор Францын иргэд байгууллагын хоорондох 70 сая гаруй утасны дуудлагыг чагнасан гэдэг мэдээлэл байсан юм. Тухайлбал 2012 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2013 оны нэгдүгээр сарын 8 хүртэлх 30 хоногийн хугацаанд төр засгийн албаны, бизнесийн болон алан хядах бүлэглэлийн гишүүн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийн утасны яриаг АНУ-ын тагнуулынхан чагнасан гэнэ.
Үүнийг олж мэдээд ихэд уурссан Францын эрх баригчид тал бүрээр АНУ-д хандаж, тайлбар хийхийг шаардаж байна. Тухайлбал, Гадаад хэргийн яам нь АНУ-ын Элчин сайдыг дуудаж, тайлбар өгөхийг шаардсан бол Ерөнхийлөгч Франсуа Олланд Барак Обаматай утсаар ярихдаа“найз нөхөд, холбоотнуудын дунд байж боломжгүй явдал” хэмээн буруушаагаад, энэ талаар тайлбарлахыг шаарджээ. Үүний хариуд Б.Обама энэ явдлыг шалгана гэж амласан бол Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Францыг “бидний хамгийн эртний холбоотон” хэмээн саймширчээ.
АНУ Францыг тагнасан гэх явдал ганц үүгээр дуусахгүй. Өнгөрсөн жил Елисейн ордны компьютерт файлуудыг нь цуглуулж, зураг авч, бүр компьютерийн микрофоныг ажиллуулж, яриа бичдэг маш хүчтэй програм нууцаар суусан байсныг олсон билээ. Энэхүү кибер халдлагыг АНУ үйлдсэн хэмээн францчууд сэжиглэж байсан ч АНУ-ын ЭСЯ няцаасаар байсан юм.
АНУ-ын нууцаас ил болсон өөр нэг мэдээлэл нь Америкийн бас нэгэн түншийг, тэр тусмаа хөрш орныг нь тавгүйтүүлэв. “Der Spiegel-д бичсэнээр бол АНУ-ын агентууд Мексикийн Ерөнхийлөгч асан Фелипе Калдероны цахилгаан шууданг хакердаж, захидал харилцааг нь тагнадаг байсан гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























