Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Америкаас тайлбар шаардлаа
Франц нь өөрийн хэдэн сая иргэний утасны яриаг нууцаар чагнасан талаар тайлбар өгөхийг АНУ-аас шаардсан байна. Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь зөвхөн энэ оны эхний сард францчуудын 70 сая утасны яриаг нууцаар чагнасан болох нь ТТГ-ын ажилтан асан Сноуденийн ил болгосон нууц материалаас тодорхой болсон юм. Францын Дотоод хэргийн сайд нь америкчуудын хийсэн энэ үйлдлийг “байж боломгүй зүйл” гэж нэрлэсэн юм. Францын тал тайлбар шаардахдаа Гадаад хэргийн яаман дээрээ АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд Чарльз Ривкинийг дуудан ирүүлжээ.
Үүнтэй төстэй арга хэмжээг Мексикийн засгийн газар авлаа. Германы “Шпигель” сэтгүүл Сноудений дамжуулсан  материалын нэг хэсгийг хэдэн өдрийн өмнө нийтэлсэн юм. Тэнд Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Мексикийн Ерөнхийлөгч асан Ф.Кальдероныг албан тушаалаа хашч байх үед нууцаар тагнаж байсан тухай өгүүлсэн байжээ. Энэ мэдээ мексикчүүдийн дургүйлийг ихээр хүргэсэн тул тус улсын Гадаад хэргийн яам АНУ-д эсэргүүцэл илэрхийлээд хоёр орны найрсаг харилцаанд энэ бүхэн хор хүргэж байна гэжээ.
Энэ мэтээр Сноудений ил болгосон нууц материалууд америкчуудыг нэлээд хэдэн жилийн турш эвгүй байдалд оруулсаар байх бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан