Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Ливийн босогчид барьцааны хүмүүсийг буудахаар заналхийлэв
Ливийн хойд нутгийн Аждаби хотын орчим байрладаг зэвсэгт бүлэглэлийн дээрэмчид барьцаанд авсан 77 египет жолоочийг буудан хорооно гэж сүрдүүлжээ. Зэвсэгт бүлэглэлийн дайчид өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн өөрийн хянадаг нутгаар дайрч өнгөрсөн египетийн дугаартай ачааны тэрэг болгоныг саатуулж жолооч нарыг нь тусгай газарт хорьж эхэлсэн аж. Машины жолооч нарыг саатуулсан бүлэглэлийн удирдагч гэгч  Ахмед аль–Либи гэгч нь “Саатуулсан жолооч нарыг зочдоо гэж үзсэн тул болохоор сайн харилцаж байгаа. Гэхдээ Египетийн эрх баригчид бидний шаардсаны дагуу гэм хийгээгүй байж шүүгдсэн төрөл садныг минь суллахгүй бол эдгээр хүнийг буудан хороохоос өөр аргагүй болно. Бид шаардлагаа биелүүлэхэд 10 хоногийн хугацаа өгсөн, одоогоор хоёр хонож байна. Ингээд ч зогсохгүй цаашид ч египетчүүдийг барьцаалан авна. Бидний гаргах шийдвэрт Ливийн эрх баригчид ямар ч нөлөө үзүүлж чадахгүй” гэсэн байна. Аждаби хот орчим байрласан зэвсэгт бүлэглэлийн дайчдыг Египет рүү зэвсгийн хууль бус наймаа хийсэн гэж саатуулан хорих ял оноожээ.
Энэ мэдэгдлийн дараагаар Египетийн тал Ливитэй залгаа хилээ хаасан бөгөөд Ливид суугаа Египетийн Элчин сайд нь жолооч нарыг суллуулахад дэмжлэг авахын тулд Ливийн Засгийн газар болон омгийн ахлагч нартай холбоо барьсан ажээ. Каддафийг түлхэн унагасны дараа олон тооны зэвсэгт бүлэглэлийн Ливид бий болгоод байгаа эмх замбараагүй тод жишээ нь энэ хэрэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан