“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Үр хөндүүлсэн гэж 50 жилийн ял оноожээ
Эль Салвадор бол үр хөндөлтийн эсрэг хамгийн чанга хуультайгаараа дэлхийд тэргүүлдэг орон. Энэ оронд хэвлий дэх хүүхдээ золгүйгээр алдсан эмэгтэй ч үр хөндүүлсэн хэмээн сэрдэгдэж ял хүлээдэг байна. Түүний нэг тод жишээ бол Гленда Сиомара Круз юм. Тэрээр 2012 оны аравдугаар сарын 30-ны үүрээр их хэмжээгээр цус алдаад эмнэлэгт хүргэгджээ. Гэтэл эмч нар түүнийг хүүхдээ алдсан байна гэжээ. Хэдийгээр Гленда сүүлийн сард жин нэмж, сарын тэмдэг нь ирээгүйг анзаарсан ч бие давхар болсноо мэдээгүй байжээ. Ингээд биеийн байдал нь хүнд байсан түүнийг дараалан хоёр удаа мэс засалд оруулаад удаагүй байтал хэвлий дэх үрээ санаатайгаар зулбуулсан гэж ял тулган, шууд Сан Сальвадорын хотын гаднах эмэгтэйчүүдийн шоронд аваачиж хорьжээ.
Тэрээр санаатайгаар үр хөндүүлээгүй гэдгээ батлах ямар ч нотолгоогүй байсан учир шүүхээс түүнийн нөхрийн хэлсэн үгэнд итгээд шууд л 50 жилийн хорих ял оноосон байна. Сан Салвадорын эмэгтэйчүүдийн хорихт ял эдэлж байгаа эмэгтэйчүүд дунд ч ураг нь санамсаргүй зулбасан 28 эмэгтэй байгаа гэнэ.
Эль Салвадорт 2000-2011 оны хооронд 200 гаруй эмэгтэй үр хөндүүлсэн хэргээр баривчлагдсанаас 26 нь хүн амины хэргээр 12-25 жилийн ял авч, 23 нь үр хөндүүлсэн гэдгээр ял сонсжээ. Ийм хатуу чанга хуультай ч тус улсын хувийн эмнэлгүүдэд жилд хэдэн мянгаар нь үр хөндөх ажилбар хийдэг байна.
Эль Салвадор нь үр хөндөлтийг бүрмөсөн хориглосон дэлхийн таван орны нэг юм. Тус улсаас гадна Никарагуа, Чили, Гондурас, Доминиканд үр хөндүүлэхийг хориглодог. Эдгээр орны хуульд ямар ч тохиолдолд үр хөндүүлэхийг зөвшөөрдөггүй, бүр эмэгтэй хүчирхийлүүлсэн, ураг нь гажигтай байсан ч заавал төрүүлэхийг шаарддаг байна.
Эль Салвадор бол үр хөндөлтийн эсрэг хамгийн чанга хуультайгаараа дэлхийд тэргүүлдэг орон. Энэ оронд хэвлий дэх хүүхдээ золгүйгээр алдсан эмэгтэй ч үр хөндүүлсэн хэмээн сэрдэгдэж ял хүлээдэг байна. Түүний нэг тод жишээ бол Гленда Сиомара Круз юм. Тэрээр 2012 оны аравдугаар сарын 30-ны үүрээр их хэмжээгээр цус алдаад эмнэлэгт хүргэгджээ. Гэтэл эмч нар түүнийг хүүхдээ алдсан байна гэжээ. Хэдийгээр Гленда сүүлийн сард жин нэмж, сарын тэмдэг нь ирээгүйг анзаарсан ч бие давхар болсноо мэдээгүй байжээ. Ингээд биеийн байдал нь хүнд байсан түүнийг дараалан хоёр удаа мэс засалд оруулаад удаагүй байтал хэвлий дэх үрээ санаатайгаар зулбуулсан гэж ял тулган, шууд Сан Сальвадорын хотын гаднах эмэгтэйчүүдийн шоронд аваачиж хорьжээ.
Тэрээр санаатайгаар үр хөндүүлээгүй гэдгээ батлах ямар ч нотолгоогүй байсан учир шүүхээс түүнийн нөхрийн хэлсэн үгэнд итгээд шууд л 50 жилийн хорих ял оноосон байна. Сан Салвадорын эмэгтэйчүүдийн хорихт ял эдэлж байгаа эмэгтэйчүүд дунд ч ураг нь санамсаргүй зулбасан 28 эмэгтэй байгаа гэнэ. Эль Салвадорт 2000-2011 оны хооронд 200 гаруй эмэгтэй үр хөндүүлсэн хэргээр баривчлагдсанаас 26 нь хүн амины хэргээр 12-25 жилийн ял авч, 23 нь үр хөндүүлсэн гэдгээр ял сонсжээ. Ийм хатуу чанга хуультай ч тус улсын хувийн эмнэлгүүдэд жилд хэдэн мянгаар нь үр хөндөх ажилбар хийдэг байна.
Эль Салвадор нь үр хөндөлтийг бүрмөсөн хориглосон дэлхийн таван орны нэг юм. Тус улсаас гадна Никарагуа, Чили, Гондурас, Доминиканд үр хөндүүлэхийг хориглодог. Эдгээр орны хуульд ямар ч тохиолдолд үр хөндүүлэхийг зөвшөөрдөггүй, бүр эмэгтэй хүчирхийлүүлсэн, ураг нь гажигтай байсан ч заавал төрүүлэхийг шаарддаг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























