Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ганц өдрийн дотор 300 жилээр “хөгшрөв”

Хятадын эрдэмтэд нэгэн хачирхалтай олдвор олжээ. Цин гүрний үеийн угсаатны тун сайн хадгалагдсан мумиг эрдэмтэд олсон байна.  Гэвч мумиг нээнгүүт эрдэмтдийн нүдэн дээр өөрчлөгдөж, хөгширч муудаж эхэлсэн аж. Хэнань мужийн төвөөс олдсон энэхүү мумид эхлээд эрдэмтэд төдийлэн анхаарал хандуулаагүй. Гэтэл авсыг онгойлготол мумигийн царай маш сайн хадгалагдсан байсан төдийгүй яг зогсоосон цаг эргээд түг түг цохилох мэт хачин үнэр ханхалж, арьс нь үрчийж хөгширч эхэлжээ.
“Хятадууд эртний египтүүдийг бодвол нас барагсдынхаа цогцсыг удаан хадгалах гэж элдэв бодис хэрэглэдэггүй” хэмээн эрдэмтэд онцлоод “ Гэхдээ тэд булшийг хөндөхөөс сэрэмжлэн зай завсаргүй, онгойлгоход бэрх чулуун авс хэрэглэх нь элбэг. Энэ нь тухайн нас барсан хүний бие цогцсыг муутгалгүй  хадгалагдан үлдэхэд нөлөөлдөг” гэжээ. Мумигийн хувцаснаас харвал нэлээн чинээлэг нэгэн байсан аж. Эрдэмтдийн гайхаж буй зүйл нь хэрхэн цаг хугацааг зогсоосон мэт бие махбодь нь хадгалагдаж үлдсэн, чухам яагаад ийн хөгшрөлт явагдаж эхлэв гэдэг байлаа. Судалгааны багийг ахалсан Лондонгийн их сургуулийн эрдэмтэн Никель “ Угсаатны цогцос 300 жил ийнхүү, сайн хадгалагдсан нь оршуулсан газрынх нь хөрстэй холбоотой. Магадгүй оршуулахдаа цогцсыг онгойлгонгуут бие махбодид нь шууд хөгшрөлт явагдах ямар нэгэн бодис төрөл төрөгсөд нь хэрэглэсэн байж болох юм” гэжээ. Эрдэмтэд энэхүү мумигийн гайхалтай процессын нууцыг олохоор бүхий л чадлаа дайчлан ажиллах болно гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан