Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
АНУ-ын төсвийн байгууллагууд эргээд ажилдаа орлоо
АНУ-ын Конгресс төсвийн байгууллагуудаа эргээд ажилд нь оруулах хуулиа баталж, холбооны өрийн хязгаарыг өсгөлөө. Засгийн газраа дахин нээх хуулийг Ардчилсан нам олонх эзэлдэг Сенат болон бүгд найрамдахчууд хянадаг Төлөөлөгчийн танхимын аль аль нь хүлээн зөвшөөрснөөр төсөвгүйгээс хаалгаа бариад байсан байгууллагууд сая нэг ажилдаа орох боломжтой болжээ. Тэгэхээр төсвийн байгууллагын хэдэн сая ажилтан 10 гаруй хоног гэртээ цалингүй суусны эцэст өнөөдрөөс буюу пүрэв гаригаас ажилдаа орж байна. АНУ-ын Засгийн газар, яам тамгын газар, төсвийн байгууллагууд хаалгаа барьсан энэ хэдэн хоногт тус улсын эдийн засагт 24 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.  
Хэдийгээр хууль тогтоох байгууллагаас засаг захиргаагаа ажилд нь оруулахуйц төсөв баталсан ч Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын санал зөрөлдөж байгаа төсвийн тухай асуудал шийдэгдээгүй л байна. Одоогийн баталсан төсөв бол ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл хүрэлцэх ажээ.
Ерөнхийлөгч Б.Обама одоогийн гаргасан шийдвэрийг улам баталгаажуулаад ирэх оны төсвөө эрүүл мэндийн даатгалын хуулийг оролцуулахгүйгээр батлах байх гэж найдаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр хууль тогтоогчдод хандан хэлсэн үгэндээ асуудал бүхнийг хямралын хэмжээнд аваачиж байж шийддэг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Энэ явдлаас бид сургамж авах ёстой гэсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан