Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Сирид муур нохой идэхийг зөвшөөрчээ
Сирийн Дамаск хотын лалын шашинтнуудын дунд ихээхэн нөлөөтэй хэд хэдэн зүтгэлтнүүд өлсч байгаа хүмүүсийг муур, нохойн мах идэвхийг зөвшөөрсөн айлтгал гаргасан байна. Лалын шашинд зөвхөн хатуу шаардлагын дагуу муулсан малын мах идэхийг зөвшөөрдөг хатуу хуультай. Ийм хуулийн дагуу бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүнийг “халяль” бүтээгдэхүүн гэж тусгайлан нэрлээд энэ төрөлд багтаагүйг хэрэглэхийг хориглодог. Жишээлэхэд, гахайн мах, согтууруулах ундаа, малын цусаар хийсэн бүтээгдэхүүн нь халяль биш болохоор лалын шашинтан хүн хүнсэндээ хэрэглэх хориотой.

Дамаскийн лалын шашны том зүтгэлтнүүд ийм өвөрмөц айлтгал гаргаснаараа дэлхийн анхаарлыг Дамаск хотод нүүрлээд байгаа өлсгөлөнгийн асуудалд татах зорилготой гэнэ. Тэдний мэдэгдэж байгаагаар сая хүн амьдардаг хотыг өлсгөлөнгөөс аврах талаар яаралтай арга хэмжээ авч эхлээгүй тохиолдолд ойрын үед хотод хүний мах идэх хэмжээнд хүрч магадгүй болжээ.

Сирид иргэний дайн эхлэхээс өмнө Дамаск хотын иргэд ойролцоох хөдөө орон нутгаас жимс, мах гээд хэрэгцээд хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг авдаг байжээ. Харин иргэний дайн эхэлсний дараа босогчид Дамаскийг тойрсон олон жижиг хот, тосгоныг эзлэн авснаар хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасарсан байна. Үүнээс болж хар зах дээрх хүнсний бүтээгдэхүүний үнэ хэдэн зуу дахин нэмэгдсэн аж. Башар Асадын Засгийн газар энэ таагүй үзэгдэлтэй тэмцэхийн тулд хүнсний бүтээгдэхүүн дамлан худалдаалсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон ч байдал одоо болтол дээрдээгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан