Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Сомалийн далайн дээрэмчдийн толгойлогчийг баривчилжээ
Бельгийн цагдаа нар Брюсселийн нисэх буудлаас Сомалийн далайн дээрэмчдийн хамгийн зартай толгойлогч гэгддэг Мухаммед Абди Хассан гэгчийг баривчилсан байна.
“Афвейн” хочтой Абди Хассаныг 2009 онд НҮБ-аас Сомалийн хамгийн нөлөө бүхий далайн дээрэмчин гэж зарлан олон улсын түвшинд эрэн сурвалжилж байсан билээ. “Афвейн”-ийн дээрэмчдийн бүлэглэл нь 2008-2013 онд Аденийн буланд олон улсын худалдааны усан онгоцыг барьцаалан хэдэн сая ам.долларын төлбөр авч хөлжсөн гэдгээрээ алдартай. Зөвхөн 2009 онд гэхэд л Бельгийн харьяаны “Помпей” усан онгоцыг барьцаалан хоёр сая еврогийн төлбөр авч байж суллан олон улсын анхаарлын хүрээнд орж байсан юм.
Бельгийн цагдаа нар түүнийг баривчлахын тулд олон сарын турш үргэлжилсэн тусгай ажиллагаа явуулсан байна. Далайн дээрэмчдийн ахлагчийг энэ оны нэгдүгээр сард дээрэм хийхээ больж, улс төрд хүчээ үзэхээр болсон тухай мэдэгдсэний дараагаар 21 дүгээр зууны далайн дээрэмчдийн амьдралыг харуулсан кинонд зөвлөхөөр ажиллахыг урьж Бельгид оруулж ирээд баривчилжээ.
цагдаа нар хуурч мэхлэж л барина даа зүгээр шууд л сайхан алалцаж байгаад л бариад ав л даа бүр болохгүй бол надад хэл би шууд л бариад өгнө
Бельгийн цагдаа нар Брюсселийн нисэх буудлаас Сомалийн далайн дээрэмчдийн хамгийн зартай толгойлогч гэгддэг Мухаммед Абди Хассан гэгчийг баривчилсан байна. “Афвейн” хочтой Абди Хассаныг 2009 онд НҮБ-аас Сомалийн хамгийн нөлөө бүхий далайн дээрэмчин гэж зарлан олон улсын түвшинд эрэн сурвалжилж байсан билээ. “Афвейн”-ийн дээрэмчдийн бүлэглэл нь 2008-2013 онд Аденийн буланд олон улсын худалдааны усан онгоцыг барьцаалан хэдэн сая ам.долларын төлбөр авч хөлжсөн гэдгээрээ алдартай. Зөвхөн 2009 онд гэхэд л Бельгийн харьяаны “Помпей” усан онгоцыг барьцаалан хоёр сая еврогийн төлбөр авч байж суллан олон улсын анхаарлын хүрээнд орж байсан юм.
Бельгийн цагдаа нар түүнийг баривчлахын тулд олон сарын турш үргэлжилсэн тусгай ажиллагаа явуулсан байна. Далайн дээрэмчдийн ахлагчийг энэ оны нэгдүгээр сард дээрэм хийхээ больж, улс төрд хүчээ үзэхээр болсон тухай мэдэгдсэний дараагаар 21 дүгээр зууны далайн дээрэмчдийн амьдралыг харуулсан кинонд зөвлөхөөр ажиллахыг урьж Бельгид оруулж ирээд баривчилжээ.
0 Сэтгэгдэл
2013.10.16
























