“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
“Америкгүйжих”-ийг уриалжээ
АНУ-ын төсвийн хямрал, төрийн өрийн босгыг нэмэгдүүлэх асуудал нь дэлхийн эдийн засаг, улс төрийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж байна. “Bloomberg”-ийн шинжээчдийн мэдэгдэж байгаагаар Америкийн Ерөнхийлөгч Барак Обама нь ойрын хугацаанд Бүгд найрамдах намынхантай ирэх жилийн төсөв ба төрийн өрийн талаар тохиролцоонд хүрч чадахгүйд хүрвэл дэлхийн эдийн засаг бүхэлдээ удаан хугацааны уналтад орох нь гарцаагүй болох аж. Нэг улсын хоёр намын зөрчилдөөнөөс болж дэлхийн нийтээр уналтын байдалд орж магадгүй болсон нөхцөл байдлыг дэлхий олон орон шүүмжилж байна.
Жишээлэхэд, Хятадын “Синьхуа” агентлаг АНУ-ын төсвийн хямралыг ашиглан Америкийн давамгайллаас бүх улс татгалзан, “Америкгүйжих” арга хэмжээ авахыг уриалсан байна. “Синьхуа” агентлаг “Дэлхийн бүх улсын гол эрх ашгийг газар нутгийн хэмжээ, нөлөөллийн хүрээнээс үл хамааран хамгаалдаг тогтолцоог дэлхийд бий болгох шаардлагатай байна” гээд америкийн улстөрчид төсвийн хямралыг давж гарах гээд завгүй байгаа энэ байдал нь “Америкгүйжих”-эд хамгийн тохиромжтой үе гэжээ.
Америк нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэдгээс үүдэлтэй хариуцлагаа ухамсарлахын оронд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж дэлхийд эмх замбараагүй байдлыг улам нэмэгдүүлэх үйлдэл хийж байна гэж Хятадын агентлаг үзжээ. Улмаар ам.долларыг орлох олон улсын нөөцийн шинэ валют сонгож авах шаардлагатай байгааг онцолсон байна.
АНУ-ын төсвийн хямрал, төрийн өрийн босгыг нэмэгдүүлэх асуудал нь дэлхийн эдийн засаг, улс төрийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж байна. “Bloomberg”-ийн шинжээчдийн мэдэгдэж байгаагаар Америкийн Ерөнхийлөгч Барак Обама нь ойрын хугацаанд Бүгд найрамдах намынхантай ирэх жилийн төсөв ба төрийн өрийн талаар тохиролцоонд хүрч чадахгүйд хүрвэл дэлхийн эдийн засаг бүхэлдээ удаан хугацааны уналтад орох нь гарцаагүй болох аж. Нэг улсын хоёр намын зөрчилдөөнөөс болж дэлхийн нийтээр уналтын байдалд орж магадгүй болсон нөхцөл байдлыг дэлхий олон орон шүүмжилж байна. Жишээлэхэд, Хятадын “Синьхуа” агентлаг АНУ-ын төсвийн хямралыг ашиглан Америкийн давамгайллаас бүх улс татгалзан, “Америкгүйжих” арга хэмжээ авахыг уриалсан байна. “Синьхуа” агентлаг “Дэлхийн бүх улсын гол эрх ашгийг газар нутгийн хэмжээ, нөлөөллийн хүрээнээс үл хамааран хамгаалдаг тогтолцоог дэлхийд бий болгох шаардлагатай байна” гээд америкийн улстөрчид төсвийн хямралыг давж гарах гээд завгүй байгаа энэ байдал нь “Америкгүйжих”-эд хамгийн тохиромжтой үе гэжээ.
Америк нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэдгээс үүдэлтэй хариуцлагаа ухамсарлахын оронд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж дэлхийд эмх замбараагүй байдлыг улам нэмэгдүүлэх үйлдэл хийж байна гэж Хятадын агентлаг үзжээ. Улмаар ам.долларыг орлох олон улсын нөөцийн шинэ валют сонгож авах шаардлагатай байгааг онцолсон байна.
0 Сэтгэгдэл
























