Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Оросын нийт баялгийн 35 хувь нь 110 хүний мэдэлд
Одоогоос ердөө 20-иод жилийн өмнө буюу Зөвлөлтийн үед оросууд үндэсний баялгаа тэгш хуваарилах зарчимтай байлаа. Гэтэл коммунизм нурснаас хойш 30 жил ч хүрэхгүй хугацаанд тус улсын нийт баялгийн 35 хувь нь 110 хүний мэдэлд очиж амжжээ. 143 сая хүн амтай тус улсад өдгөө 110 тэрбумтан төрж гарчихаад байгаа нь хүн амтай харьцах харьцаа болоод тэдний эзэмших хөрөнгөтэй жишвэл Орос оронд баян ядуугийн ялгаа зааг ямар их болсныг харж болно.
Нийтдээ Оросын хүн амын 93,7 хувь нь 10 мянган ам.доллар хүрэхгүй эд баялагтай гэсэн тоо байдаг. Харин 5,6 хувь нь 10-100 мянган ам.доллар, 0,6 хувь нь 100 мянгаас 1 сая ам.долларын хөрөнгөтэй бол 0,1 хувь буюу 84 мянган хүн нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй гэсэн судалгаа байна. Үүнийг АНУ-тай харьцуулвал Америкийн хүн амын 30,7 хувь нь 10 мянган доллараас доош хөрөнгөтэй, 33 хувь нь 10-100 мянган ам.доллар, 30,7 хувь нь 100 мянгаас нэг сая ам.долларын хөрөнгөтэй гэж тэмдэглэгдсэн байна. Мөн америкчуудын 5,5 хувь буюу 1,3 сая хүн нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй ажээ.  
Ер нь дэлхийн жишгийг харвал хөрөнгө нь 50 сая ам.доллараас дээш давсан дэлхийн тэргүүн баячуудын сүлжээнд 98700 хүн багтаж байдаг аж. Үүний бараг хагас нь АНУ-д амьдардаг бол ОХУ 11-д жагсч байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан