“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Малалагийн завгүй өдрүүд
16 настай Малала охин маш том долоо хоногийг ардаа үлдээлээ. Түүний бичсэн “I Am Malala” ном Амазоны хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалтын хоёрт явж байгаа эдгээр өдрүүдэд тэрээр Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд уулзалт хийж, үг хэлж, тэр бүү хэл АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзахаар Цагаан ордонд зочилсон юм. Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшиж, Үзэл бодлын эрх чөлөөний төлөөх Сахаровын шагналыг хүртсэн тэрээр Дэлхийн банкны томоохон хуралдаанд үг хэлэхдээ эмч болох мөрөөдлөө орхиж, улстөрч болохоор шийдсэнээ ярьжээ.
2009 оноос BBC-гийн цахим хуудсанд өөрийн блогийг хөтөлж, лалын шашинт охид сурч боловсрох эрх чөлөөгөө хэрхэн хасуулж буй бичиж эхэлсэн Малала жилийн өмнө талибаны халдлагад өртөж толгойдоо шархадсны дараа баруунд ирсэн билээ. Их Британид ирж мэс засал, эмчилгээ хийлгэн тэндээ суурьшсан тэрээр өдгөө хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг дэлхий дахинаа сурталчлахын төлөө өөрийн нэрээр сан байгуулан ажиллаж байгаа юм.

Тэрээр эцэг эхчүүдэд хандан охидынхоо боловсролд хөвгүүдтэй адилхан анхаарахыг дэлхий даяар уриалж байна. Өөрийнхөө аавыг үлгэр жишээ эцэг хэмээн үздэг Малала “Охидынхоо даль жигүүрийг хугалах биш, харин жигүүрээ дэлгэн нисэхэд нь туслаач” хэмээн хэлж байна. 2011 оноос тэмдэглэж эхэлсэн Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзсан Малала “Би охин хүүхэд болж төрснөөрөө бахархдаг. Охидууд бид дэлхийг өөрчилж чадна. Маргааш бид охидын өдөр гэж тэмдэглэх шаардлагагүй болно” хэмээн ярьж байна. Түүний ч тулд тэрээр хэсэгхэн хүнд тус хүргэж чадах эмч болох мөрөөдлөө орхиод, илүү олон хүнд нөлөөлж чадах улстөрч болох замыг сонгожээ.
16 настай Малала охин маш том долоо хоногийг ардаа үлдээлээ. Түүний бичсэн “I Am Malala” ном Амазоны хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалтын хоёрт явж байгаа эдгээр өдрүүдэд тэрээр Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд уулзалт хийж, үг хэлж, тэр бүү хэл АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзахаар Цагаан ордонд зочилсон юм. Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшиж, Үзэл бодлын эрх чөлөөний төлөөх Сахаровын шагналыг хүртсэн тэрээр Дэлхийн банкны томоохон хуралдаанд үг хэлэхдээ эмч болох мөрөөдлөө орхиж, улстөрч болохоор шийдсэнээ ярьжээ. 2009 оноос BBC-гийн цахим хуудсанд өөрийн блогийг хөтөлж, лалын шашинт охид сурч боловсрох эрх чөлөөгөө хэрхэн хасуулж буй бичиж эхэлсэн Малала жилийн өмнө талибаны халдлагад өртөж толгойдоо шархадсны дараа баруунд ирсэн билээ. Их Британид ирж мэс засал, эмчилгээ хийлгэн тэндээ суурьшсан тэрээр өдгөө хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг дэлхий дахинаа сурталчлахын төлөө өөрийн нэрээр сан байгуулан ажиллаж байгаа юм.

Тэрээр эцэг эхчүүдэд хандан охидынхоо боловсролд хөвгүүдтэй адилхан анхаарахыг дэлхий даяар уриалж байна. Өөрийнхөө аавыг үлгэр жишээ эцэг хэмээн үздэг Малала “Охидынхоо даль жигүүрийг хугалах биш, харин жигүүрээ дэлгэн нисэхэд нь туслаач” хэмээн хэлж байна. 2011 оноос тэмдэглэж эхэлсэн Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзсан Малала “Би охин хүүхэд болж төрснөөрөө бахархдаг. Охидууд бид дэлхийг өөрчилж чадна. Маргааш бид охидын өдөр гэж тэмдэглэх шаардлагагүй болно” хэмээн ярьж байна. Түүний ч тулд тэрээр хэсэгхэн хүнд тус хүргэж чадах эмч болох мөрөөдлөө орхиод, илүү олон хүнд нөлөөлж чадах улстөрч болох замыг сонгожээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























