Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Бэлэвсэн эмэгтэйчүүдийн хот
Энэтхэгийн Дели хотоос зүүн өмнөд зүгт машинаар хэдхэн цаг яваад хүрэх газарт Вриндаван хэмээх хот бий. Энэ газар бэлэвсэн эмэгтэйчүүдийн хот гэдгээрээ алдартай. Яагаад ч юм, эр нөхрөө алдаж, үр хүүхдээсээ холдохын цагт энэтхэг эмэгтэйчүүд энэ л газрыг барааддаг аж.
Энэтхэгт өнөөдөр бэлэвсэрч хоцроод ганцаараа аж төрж буй эмэгтэй 40 саяар тоологдож байгаа нь нийт эмэгтэйчүүдийн 10 хувийг эзэлж байна.  Вриндаваныг зорин ирсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь үр хүүхдээсээ халамж анхаарал горьдоод ч нэмэргүй хэцүү амьдралтай байдаг гэнэ. Гэвч энд ирээд амьдрал нь дээрдсэн зүйл огтхон ч үгүй. Тэд сард ердөө 5 ам.доллар хүрэхтэй үгүйтэй тэтгэвэрийн мөнгө болон тусламжийн байгууллагуудын хааяа нэг тараадаг аяга будаахан зэргээр амиа зогоож, насны эцсийг хүлээдэг байна. Тэдэнд олддог цорын ганц ажил нь сүмд дуулах. Өдөрт хоёр удаа, долоо хоногт дөрвөн удаа сүмд дуулснаар 20 цент, нэг аяга будааны хөлс авна.

Энэтхэг бол залуусын орон. Хүн амын есөн хувийг л ахмад настнууд эзэлдэг. Гэвч энэ улсын тэтгэврийн тогтолцоо үнэндээ дампуу. Тус улсын ажиллах хүчний 90 хувь нь албан бус,  хувийн хэвшилд ажилладаг. Тэдний дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бага орлоготой ажилчид байдаг учраас тэтгэвэрийн дансанд мөнгө хуримтлуулж чаддаггүй. Энэ байдлаас болоод залуудаа ажил хийж байсан ч нас ахиад, гэртээ суумагц ядуусын эгнээ рүү шилжих нь энэтхэгчүүдийн дунд маш түгээмэл ажээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан