Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
ОХУ 1,7 тэрбум ам.долларын зэвсэг зарж магадгүй
Манай хойд хөршийн Батлан хамгаалахын сайд Шойгу ирэх долоо хоногт Бразиль, Перу улсад айлчлал хийж 1,7 тэрбум ам.долларын байлдааны техник, зэвсэг зарах гэрээнд гарын үсэг зурах бололтой. Бразильд айлчлах явцад Шойгу нь Бразилийн Батлан хамгаалахын сайд, жанжин штабын даргатай уулзахаас гадна Ерөнхийлөгч Дилма Руссефтэй ч хэлэлцээ хийж магадгүй байгаа аж. Бразильчуудад Оросын тал зөөврийн зенитын пуужингийн цогцолбор “Игла” хоёр батерей, агаарын дайралтаас хамгаалах “Панцирь-С1” системийн гурван батерей худалдан авахыг санал болгоно. Хэрэв хэлэлцээ амжилттай болвол эдгээр зэвсгийг худалдан авахад Бразиль тэрбум ам.доллар зарцуулна. Бразильчууд дараа жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутаг дээрээ явуулах үед чухал объектуудын аюулгүй байдлыг хангахын тулд ийм зэвсэглэл худалдан авч байгаа аж.
Харин Перуд айлчлах явцад хуягт техник санал болгох аж. Перу нь анхлан өөрийн зэвсэглэлд байгаа Т-55 танкыг сайжруулан шинэчлэх асуудал сөхөж байсан ч Т-90 танктай танилцсаны дараа шинээр худалдан авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн аж. Гэрээнд гарын үсэг зурвал Орос нь хамгийн хямддаа 700 сая ам.долларын үнэтэй нийт 110 ширхэг Т-90С танк, БТР-80А хуягт тээвэрлэгчийг Перуд зарна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан