Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Литвагаас сүү, сүүн бүтээгдэхүүн импортлохгүй

Оросын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас шийдвэр гаргаж өнөөдрөөс эхлэн Литва улсаас сүү, сүүн бүтээгдэхүүн хил давуулахыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа тухай энэ байгууллагын дарга Геннади Онищенко мэдэгджээ. Литвагаас орж ирж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнээс зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр антибиотик илэрсэн, гуравдагч улсааас импортлон авсан хуурай сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэр тухайгаа барааны шошго дээр заагаагаагүй гэх мэт зөрчлийн улмаас ийм шийдвэр гаргаж байгаа юм байна. Харин Литвын тал энэ мэдэгдлийг ямар ч үндэслэлгүйгээ гээд Европын холбоотой нягт хамтран ажиллаж байгаад нь шийтгэх гэж оросууд цэвэр улс төрийн шинжтэй арга хэмжээ авч байна гэсэн тайлбар өглөө. Оросууд хариуд нь улс төрийн шалтгаан огт байхгүй, зүгээр л илрээд байгаа зөрчлийг арилгахад л Литвагийн сүүн бүтээгдэхүүний экспорт дахин хэвийн хэмжээнд очих боломжтой гэсэн тайлбар өгөв. Жишээ болгоод 2009 онд үүссэн байдлыг дурджээ. Тэр жил Оросын хяналтын албад Литвагаас импортлосон ихээхэн хэмжээний сүүн бүтээгдэхүүнээс тетрациклин, доксициклин гэх мэт антибиотик илрүүлэн хориг арга хэмжээ авч байсан юм. Антибиотикийг үхрийн бойжилтыг түргэсгэх, сүү ба махны гарцыг нэмэгдүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эцсийн бүтээгдэхүүнийг хадгалах хугацааг уртасгах зорилгоор ашигладаг.

Оросын зах зээл дээр Литвагийн сүүн бүтээгдэхүүн ердөө нэг хувийг эзэлдэг. Гэхдээ Литва нь дотооддоо үйлдвэрлэдэг сүү, сүүн бүтээгдэхүүний 50 гаруй хувийг экспортод гаргадгаас 85 хувийг нь Орос руу гаргадаг аж. Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар гэхэд Литвагийн үйлдвэрлэгчид манай хойд хөрш рүү 181 сая ам.долларын бяслаг, 3,87 сая ам.долларын тараг, 1,3 сая ам.долларын цөцгийн тос нийлүүлжээ. Хэрэв оросууд экспортыг тодорхойгүй хугацаагаар хаавал Литвын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ихээхэн хохирол амсах нь гарцаагүй.

Энэ удаад Литвагаас импортлож байгаа сүүн бүтээгдэхүүнийг хорих шалтгаан нь ямар ч байж болох. Гэхдээ Оросууд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр улс төрийн шалтгаантай шийдвэр гаргах нь цөөнгүй. 2008 онд Гүрж ба Өмнөд Осетийн дайны үеэр гүрж дарс, алдарт “Боржоми” рашааны импортыг бүрэн хорьж байв. Гол зах зээл рүүгээ бараагаа экспортлож чадахгүй болсон Гүржийн дарсны үйлдвэрлэгчид үүнээс болж асар их хохирол амссан гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан