Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
500 дүрвэгчтэй онгоц живжээ
Италийн Лампедуза арлын орчим Сомали, Эритрейн 500 орчим дүрвэгч тээвэрлэж явсан усан онгоц живсэн тухай “Ассошейтэд пресс” агентлаг мэдээллээ. Усан онгоц живсэн тухай мэдээлэл авсан Италийн эргийн хамгаалалтын онгоц 150 орчим хүнийг аварсан байна. Одоогоор баталгаатай мэдээгээр 82 хүн амь үрэгдсэн, 250 орчим хүн сураггүй алга болоод байгаа аж.
Сүүлийн үед Хойд Африк, Ойрхи Дорнодод олон тооны зэвсэгт мөргөлдөөн болж байгаатай холбоотойгоор Сомали, Сири, Эритрей гэх мэт улсаас Италиар дамжин Европ руу нэвтрэх хүсэлтэй дүрвэгсдийн тоо эрс нэмэгдээд байна. Тухайлбал, зөвхөн өнгөрсөн сарын 25-ны өдөр гэхэд л эдгээр улсаас гарсан 700 хүн хууль бусаар Италийн хил давахыг завдаад баригдсан аж. Италийн Лампедуза арал нь Тунисийн эргээс ердөө 120 км-ийн зайтай байдаг тул Африкийн дүрвэгсдийн хувьд хууль бусаар Европ руу гарах хамгийн дөт зам болдог. Харамсалтай нь, дүрвэгсэд далайгаар олон км туулах зориулалтгүй онгоцоор явдаг болохоор осолд орох нь элбэг ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан