Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
В.Путин Нобелийн шагналд нэр дэвшжээ
Оросын Ерөнхийлөгч В.Путинийг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлэхээр тодорхойлсноо Оросын Төрийн Думын гишүүн Йосиф Кобзон мэдэгдлээ. Түүний удирддаг Дэлхийн ард түмнүүдийн оюун санааны нэгдэл, хамтын ажиллагааны олон улсын академиас В.Путинийг энхтайвны шагнал хүртэх бүрэн эрхтэй хүн хэмээн Нобелийн хороонд тодорхойлсон байна. Й.Кобзон хэлэхдээ “Барак Обама бол Ирак, Афганистанд түрэмгийгээр довтолж, дайн өдүүлэх санааг гаргасан хүн. Тэр бас Сирийг дайрахаар зэхэж байсан. Энэ шагналд хэзээ ч зохицохгүй хүн. Харин манай Ерөнхийлөгч бол Сирид үүсч болох байсан цус урсгасан дайныг зогсоож, сөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах гэж хичээж байгаа хүн. Владимир Владимирович Путин зөвхөн улс орныхоо нутаг дэвсгэрт бус улс үндэстнүүдийн хоорондох эв найрамдлыг хангах, энхийг бэхжүүлэхэд зүтгэж байгаа учир Нобелийн энх тайвны шагналд нэр дэвших эрхтэй” хэмээн ярьжээ. Энэ сарын 11-нд энэ жилийн энхтайвны шагналтаа зарлах Нобелийн шагналыг өмнө нь Мартин Лютер Кинг, Далай лам, Б.Обама зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд хүртэж байсан билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
putin nobeliin shagnal yabaandaa abch magadgui shvv vneheer hvchirheg uhaantai aguu udirdagch ene tsag veiin nomer 1 uls torch shvvdee ter orosiin baatar orosiig odii zergiin delhiin tom gvren bolgoloo shvv dee putinii oros vneheer aguu gaihamshigtai hvchirheg baigaa
Хамгийн их уншсан