Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Каддафи үгүй болсон ч байдал дээрдсэнгүй
2011 онд Каддафийг түлхэн унагаж, ардчилсан улс болсон гэж тунхагласан Ливи улсын шоронд өнөөдрийн байдлаар найман мянга гаруй хүн байгаа бөгөөд тэд эрх зүйн ямар ч тусламж авдаггүй, тогтмол тамлалт, харгислалд өртдөг байна. Энэ тухай НҮБ-ын Хүний эрхийн Тэргүүн комиссарын удирдах газар ба Ливийг дэмжих НҮБ-ын төлөөллийн газрын хамтран бэлтгэсэн илтгэлд дурджээ.
Ливийн шоронд албан ёсоор төв Засгийн газрын  мэдэлд байдаг ч бодит байдал дээр тухайн шоронг байрладаг орон нутаг, хотыг захирдаг зэвсэгт бүлэглэлүүд бүрэн хяндаг аж. Хоригдлуудыг Каддафийг дэмжсэн эсвэл аль нэгэн өөр бүлэглэлийнх, өөр арьсны өнгөтэй гэх мэт ялихгүй шалтгаанаар цагдан хорьжээ. Тэднийг ташуурдах, төмөр саваагаар ороолгох, цахилгаанд цохиулах, түлэх, өлсгөх гэх мэтээр яргалж тамладаг тухай НҮБ-ын ажилтнууд мэдээлж байна.
Каддафийг түлхэн унагасны дараагаар Ливи нь төв Засгийн газарт ёс төдий захирагддаг олон арван зэвсэгт бүлэгллүүдийн мэдлийн газар болон задарсан. Зарим судлаач энэ байдлыг зарлаагүй иргэний дайны байдал ч гэдэг.
0 Сэтгэгдэл
ЗҮВ ЗҮГЭЭР БАЙСАН, БАЯН ТАНСАГ БАЙСАН УЛС, ЭХ ОРНОО ИНГЭЖ БАЛЛАХ ГЭЖ ДЭЭ. МУУ КАДАФИЙГ БАРИВЧЛААД, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛИЙГ НЬ ХЯЗГААРЛААД БАЙЖ БАЙХГҮЙ ДЭЭ. ЭНЭ УЛС ОДОО ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ, ЦУС, ЦНУЛИМС УРСАЖ ДУУСАХГҮЙ ЭЭ. ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ, ДЭЭ...
Хамгийн их уншсан