Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ник Картер: Би хар тамхинас зуун хувь салж чадсан

Одоогоос 20 жилийн өмнө дэлхий нийтийг шуугиулж байсан домогт Backstreet boys хамтлагийн гишүүд эргэн нэгдэн уран бүтээлээ хийж байгаа билээ. Хамтлагийн хамгийн хүүхдээрээ гэх Ник Картерийн хувийн амьдрал хар тамхи, согтууруулах ундаа зэрэгтэй хамт байсан. Харин тэрээр энэ байдалтайгаа тэмцэж байгаа сайхан мэдээ саяхнаас хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн. Ингээд түүний “Fox” телевизд өгсөн богино ярилцлагыг хүргэж байна.

FOX411: Юуны өмнө өөрийгөө ялан дийлсэнд чинь баяр хүргэмээр байна, Ник.
Ник: Баярлалаа. Би энэ жил 33 настай шүү дээ. Амьдралдаа олон удаа алдсан ч  маш их хичээж байна.
FOX411: Юу гэхээр танд санаа зовсон хүмүүс одоо л тайвширч байна. Ер нь хэр удаан тиймэрхүү байдлаар өдөр хоногийг өнгөрөөв?
Ник: Миний хэлэх хамгийн үнэн зүйл гэвэл би 100% хар тамхинд донтогч байсан. Тийм учраас энэ байдлаасаа гарахад маш хэцүү байсныг хэлэх хэрэгтэй. Мэдээж  одоо ч тайвшруулах эмчилгээг бага тунгаар хийж байгаа. Согтууруулах ундааны хувьд өмнө нь гаръя гэж бодсон л бол ихдээ л хоёр сар хэрэглэхгүй байж байгаад хэсэг хугацааны дараа дахиад л орчихдог байсан. Харин энэ удаа бол огт өөр мэдрэмж төрсөн.
FOX411: Таатай байна. Хуучныг эргэн дурсахад ердөө 13 настай байхдаа BSB хамтлагт оржээ?
Ник: Тэгэлгүй яахав. Миний амьдралын хамгийн сайхан дурсамжууд юм шүү дээ.
FOX411: Бас Парис Хилтонтой үерхэж байсан байх аа?
Ник: Тийм ээ. Тухайн үед одоогийн мөнгө, эрх мэдлийн ертөнц ийм хэмжээнд хүртлээ бохирдоогүй байж дээ. Тэр цаг хугацаа бас л миний сайхан дурсамжийн нэг.
FOX411: Тэгвэл одоогийн энэ байдалдаа сэтгэл хангалуун биш юм аа даа?
Ник: Юу гэж дээ. Тэр хар өдрүүдийн өглөө толинд өөрийнхөө царайг хараад үнэндээ таниагүй. Яг үнэндээ өмнөх Ник Картер ямар байсныг ч бүрэн санах ой ухаан, чадамж байгаагүй. Миний тэр байдал бурханд лав таалагдаагүй байх. Ингээд л би нэг өдөр өөрчлөгдөх хэрэгтэйгээ үнэн голоосоо мэдэрсэн.   
FOX411: Ойлголоо. Мартсанаас аав ээжтэйгээ холбооотой биз дээ?
Ник: Яг ч тийм биш ээ. Энэ талаар дараа ярьвал ямар вэ?
FOX411:Тэгвэл хүүхдийн тухайд юу хэлэх вэ?
Ник: Мэдээж эр хүн учраас олон хүүхэдтэй болохыг л хүснэ шүү дээ. Гэхдээ хэзээ ч дуучин болгохгүй гэж боддог.
FOX411: Баярлалаа. Ярилцлагын таны хэлэх үг?
Ник: Намайг болон манай хамтлагийн бүх шүтэн бишрэгчиддээ талархалаа илэрхийлмээр байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан