Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Төсөвгүй болсон АНУ-ын төрийн байгууллагууд хаалгаа барихдаа тулав
АНУ-ын Конгресс аравдугаар сарын 1-ний дотор холбооны төсвөө батлах ёстой. Гэтэл Конгресс дахь Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгч Б.Обамагийн эрүүл мэндийн даатгалын хуулиар төсвийг барьцаалж, одоо хүртэл баталж чадахгүй гацаанд орчиход байна. Тэд Б.Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын тухай хуулиг хэрэгжүүлэхээ нэг жилээр хойшлуулах ёстой хэмээн үзэж, үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол төсөв батлахгүй хэмээн гөжүүдэлж байгаа юм. Харин Б.Обамагийн хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэх хамгийн гол ажлуудынх нь нэг болоод буй эрүүл мэндийн хуулиа төсвөөр дэнчин тавиад ч болов хэрэгжүүлэх байр сууриндаа хатуу зогсч байна. Ийнхүү улс төрийн хоёр хүчний гэдрэгээ харсан байр суурь АНУ-ын төрийн албан хаагч 700 мянган хүнийг төсөв баталтал сул зогсоогоод барахгүй бүх яам, төрийн байгууллага, улсын бүхий л үйлчилгээг саатуулахад хүрээд байна.
АНУ-ын хууль тогтоогчид өнөөдрийн дотор төсвөө батлахгүй бол Засгийн газар, яам, төрийн байгууллага нь хаалгаа барьж, мянга мянган ажилтан ажлаа хийж чадахгүйд хүрэх юм. Тухайлбал, Батлан хамгаалах яамны иргэний албан хаагч 800 мянган хүн ажилдаа ирж чадахгүй болно. Харин цэргийн 1,4 сая албан хаагч үүрэгт ажлаа гүйцэтгэх юм байна. Гэхдээ төсөвгүй учир тэдний ажилласан хоногт хөдөлмөрийн хөлс тооцож чадахгүйд хүрч болзошгүй гэлцэж байна. Мөн Энергийн яамны салбарын 13814 хүнээс маш чухал үүрэгтэй, тухайлбал, цөмийн зэвсэг, үерийн далан, цахилгааны шугам зэргийг хариуцах 1113 хүн л ажлын байрандаа үлдэж, бусад нь цалинтай болтлоо гэртээ үлдэх юм.  Тээврийн яамны хувьд агаарын хөдөлгөөн хянах,  онц ноцтой материал хил гаалиар шалгах гээд харьцангуй чухал албатай хүмүүс учир 55468 мянган ажилтных нь 36987 нь цалин хөлс нь тодорхойгүй нөхцөлд ажиллах нь байна.  
Хууль зүйн яамны хувьд хүн ардын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах ёстой учир 114 мянган албан хаагчийн 96 мянга нь ажлын байрандаа үлдэх бөгөөд харилцаа холбооны гол хэрэгсэл болсон шуудангийн үйлчилгээ ч хэвийн үргэлжилнэ гэж байна. Харин АНУ-ын нийслэл Вашингтоны жуулчдыг татдаг гол үзвэр бол амьтны хүрээлэн, Смитсониан дахь 19 музей, галерей, тэр дундаа Үндэсний түүхий музей хүртэл хаалгаа барих нь. Мөн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах ч боломжгүй болж мэднэ. Учир нь, төрийн мэдлийн үндэсний паркийн ажилтнууд бараг тэр чигээрээ сул зогсолт зарлаж, чухал шаардлагатай 3266 хүн л ажлын байрандаа үлдэхээр байгаа юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан