Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Экс генерал амиа егүүтгэв

Чилид дарангуйлагч Аугусто Пиночетийг эрх барьж байх үед тагнуулын албаны дарга байсан генерал Одланьер Мена өөрийгөө буудсан байна. Өдгөө 87 нас хүрээд байсан экс генералыг дарангуйлагч дэглэмийн үед үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө зургаан жил хорих ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байсан юм. Түүнийг 1973 онд болсон төрийн эргэлтийг эсэргүүцэгчдийг устгах “Үхлийн цуваа” нэртэй тусгай ажиллагаа явуулан зуу гаруй энгийн иргэний аминд хүрсэн гэж буруутгасан юм. Өнгөрсөн пүрэв гарагт Чилийн Ерөнхийлөгч нь Менагийн ял эдэлж байсан “Кордильера” элит шоронг хаах болсноо мэдэгдсэн билээ. Энэ шоронгийн хоригдлууд нь гол төлөв Пиночетийг төр барих үед өндөр албан тушаалтан байсан бөгөөд дотроо интернэтэд чөлөөтэй гарцтай, кабелийн телевизтэй, барбекью шараад тухлах талбайтай, газрын теннис тоглож болдог гээд жирийн шоронгийн хажууд амралтын газрыг санагдуулахуйц тохь тухыг эдэлдэг байжээ.
Пиночетийн засаглалын үед хэлмэгдсэн олон мянган чили иргэд, нэртэй улстөрчид нь гэмт хэрэгтнүүдийг ийм тусгай нөхцөлд хорьж байгааг хүчтэй шүүмжилсний дараагаар хаах шийдвэр гаргасан байна. Өөрийгөө буудсан экс генерал Мена нь тухлаг нөхцөлтэй газраас гарч жирийн дэглэмтэй өөр шоронд хоригдох болсондоо сэтгэл санаагаар ихэд унасан байсан гэж өмгөөлөгч нар нь ярьжээ. Генерал  жирийн дэглэмтэй шоронд орвол шаардлагатай эмнэлгийн тусламж авч чадахаа болино гэж эмээж байсан гэнэ. Тэрээр гэртээ түр чөлөөгөөр харих үедээ ийнхүү өөрийгөө буудан егүүтгэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан