Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дэлхийн мисс Харри Поттерт дуртай
63 дахь удаагийн дэлхийн сайхан бүсгүйг шалгаруулах тэмцээн Индонез улсын нийслэл Бали аралд амжилттай өндөрлөлөө. Тус улсад тэмцээн зохион байгуулахыг эрс эсэргүүцсэн лалын шашинтнуудын тэмцэл их байсан ч ийнхүү тэд ард нь гарч чадлаа.  Ялагч болох манай гарагийн хамгийн гоо 127 бүсгүйгээс тунан үлдэж ертөнцийн сайхан бүсгүйн титмийг дөнгөж өчигдөрхөн зүүгээд буй Меган Янг гэх залуу бүсгүйн талаар товч мэдээллийг хүргэе.
Тэрээр 1990 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр АНУ-д төрж 10 настай байхдаа Филиппин улс руу нүүн тэнд аж төрөх болжээ. Ингээд Күзон хотод байрладаг Азийн Тринити их сургуульд элсэн суралцаж саяхан тус улсын нийслэл Манила хотын католик шашинтны сургууль De La Salle коллежийг дүүргэсэн байна.

Меган бол Филиппин улсаас төрөн гарсан анхны гоо бүсгүй бөгөөд улсынхаа гоо бүсгүйн тэмцээнд түрүүлснээр ийнхүү дэлхийн сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөж ялалт байгуулсан юм. Меган түрүү жилийн мөн үед болсон “Энх тайван”-ы төлөөх аянд Үндэсний энхийн төлөөлөгчөөр сонгогдон амжилттай оролцсон. Мөн “Star magic presents” хэмээх ABS телевизээс бэлтгэдэг шоунд тоглож, цаашлаад Pinoy Big Brother: Celebrity Edition 2, I Love Betty La Fea гэх зэрэг бүтээлд тоглосон нь түүний дэлгэцийн гараа байжээ. Энэ үед гоо бүсгүй маань хөтлөгч болох хүсэлдээ хөтлөгдөн хэд хэдэн нэвтрүүлэг хөтөлснөөр тус телевиз үзэгчдийн тоог ихээр нэмсэн гэнэ. Түүний хамгийн дуртай кино нь  “Харри Поттер” бол, хэд ч үзээд уйддаггүй хүүхэлдэйн кино нь “Tangled”, “Немогийн эрэлд” гэнэ.






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан