Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Рожер Уатерс: Би хамтлагаа буруутгаж байсандаа одоо гэмшдэг
Бүх цаг үеийн хамгийн шилдэг рок хамтлаг Pink Floyd хамтлагийн гишүүн асан Рожер Уатерсийн гурван сарын турш үзэгчдийн байлдан дагуулсан европын аялан тоглолт энэ сарын 18-нд Ирланд улсын тоглолтоор амжилттай өндөрлөсөн. Түүний дараа Рожер BBC агентлагийн “Hardtalk” нэврүүлэгт уригдаж урьд өмнө хэлж байгаагүй асуултад хариулт өглөө. Анх 1965 онд байгуулагдсан тус хамтлаг амжилттай уран бүтээл туурвиж байгаад 1980-аад оны эхээр хамтлагийн гишүүдийн хооронд хагарал бий болж Рожер 1985 онд хамтлагийг албан ёсоор орхисноос хойш ганцаарчилсан уран бүтээл хийсээр өдий хүрсэн. Хамтлагаас гарахад хэний буруу давамгайлсан талаарх түүний бодлыг асуухад “Одоо бодоход миний буруу их байсныг бодохоор гэмших сэтгэл төрдөг. Хэдийгээр түүнээс хойш бид хэд хэдэн удаа хамт тоглосон ч гэсэн хангалтгүй санагддаг” хэмээн хэлжээ. Тэрээр 2005 оноос хойш шинэ цомог гаргаагүй учраас энэ жилээс цоо шинэ цомгийн ажил эхлэх тухайгаа ч ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан