“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ассад: Химийн зэвсгээ бүрэн устгахад нэг жил хэрэгтэй
Сири улс химийн зэвсгийн тухай мэдээллээ долоо хоногийн дотор гаргаж өгч, ирэх оны эхний хагас гэхэд зэвсгээ бүгдийг нь устгасан нөхцөлд АНУ тус улс руу довтлохгүй гэсэн гэрээ хийгээд байгаа. Гэвч Сирид хадгалж буй химийн бүх зэвсгийг устгахад барууныхны шаардаж буй шиг хагас жил биш бүтэн жилийн хугацаа хэрэгтэй гэж Ассад мэдэгдлээ. АНУ-ын “Fox News” телевизэд тэрээр ярилцлага өгөхдөө энэ тухай онцлон дурдсан байна. Ассад хэлэхдээ “Химийн зэвсгийг устгана гэдэг техникийн хувьд маш ярвигтай ажиллагаа. Маш их мөнгө хэрэг болно. Зарим тооцоогоор бол тэрбум ам.доллар хэрэгтэй” гэсэн бөгөөд “Хэрвээ зардал ихтэй гэвэл химийн зэвсгээ АНУ-ын талд хүлээлгээд өгчихөж болохгүй юу” гэсэн асуултад тэрээр “Үүний зардал төсөв нэг тэрбум. Хүрээлэнд буй орчиндоо маш хор хөнөөлтэй. Хэрвээ Америкийн засаг захиргаа энэ мөнгийг төлөөд, дээр нь хортой химийн бодисыг АНУ-ын нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхийг зөвшөөрөх юм бол яагаад болохгүй гэж” хэмээн хариулжээ.
Нэг цаг орчим үргэлжилсэн ярилцлагадаа Ассад АНУ-ын засаг захиргааг нэлээн шүүмжилж, Ерөнхийлөгч Б.Обамаг олон нийтийнхээ санаа бодлыг сонсох хэрэгтэй гэсэн байна.
Ассадын энэ ярилцлагатай зэрэгцэн Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Сирид болсон химийн зэвсгийн халдлагыг босогчид өөрсдөө үйлдсэн болохыг харуулсан баримт олж авсан гэдгээ мэдэгдсэн юм. АНУ болон НҮБ-ын шинжээчид өнгөрсөн сарын 21-нд болсон химийн зэвсгийн халдлагыг Ассадын арми үйлдсэн хэмээн үзэж байгаа бол Оросын тал НҮБ-ыг энэ явдалд нэг талыг баримталж өрөөсгөл хандлаа хэмээн шүүмжилж байгаа юм.
Сири улс химийн зэвсгийн тухай мэдээллээ долоо хоногийн дотор гаргаж өгч, ирэх оны эхний хагас гэхэд зэвсгээ бүгдийг нь устгасан нөхцөлд АНУ тус улс руу довтлохгүй гэсэн гэрээ хийгээд байгаа. Гэвч Сирид хадгалж буй химийн бүх зэвсгийг устгахад барууныхны шаардаж буй шиг хагас жил биш бүтэн жилийн хугацаа хэрэгтэй гэж Ассад мэдэгдлээ. АНУ-ын “Fox News” телевизэд тэрээр ярилцлага өгөхдөө энэ тухай онцлон дурдсан байна. Ассад хэлэхдээ “Химийн зэвсгийг устгана гэдэг техникийн хувьд маш ярвигтай ажиллагаа. Маш их мөнгө хэрэг болно. Зарим тооцоогоор бол тэрбум ам.доллар хэрэгтэй” гэсэн бөгөөд “Хэрвээ зардал ихтэй гэвэл химийн зэвсгээ АНУ-ын талд хүлээлгээд өгчихөж болохгүй юу” гэсэн асуултад тэрээр “Үүний зардал төсөв нэг тэрбум. Хүрээлэнд буй орчиндоо маш хор хөнөөлтэй. Хэрвээ Америкийн засаг захиргаа энэ мөнгийг төлөөд, дээр нь хортой химийн бодисыг АНУ-ын нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхийг зөвшөөрөх юм бол яагаад болохгүй гэж” хэмээн хариулжээ. Нэг цаг орчим үргэлжилсэн ярилцлагадаа Ассад АНУ-ын засаг захиргааг нэлээн шүүмжилж, Ерөнхийлөгч Б.Обамаг олон нийтийнхээ санаа бодлыг сонсох хэрэгтэй гэсэн байна.
Ассадын энэ ярилцлагатай зэрэгцэн Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Сирид болсон химийн зэвсгийн халдлагыг босогчид өөрсдөө үйлдсэн болохыг харуулсан баримт олж авсан гэдгээ мэдэгдсэн юм. АНУ болон НҮБ-ын шинжээчид өнгөрсөн сарын 21-нд болсон химийн зэвсгийн халдлагыг Ассадын арми үйлдсэн хэмээн үзэж байгаа бол Оросын тал НҮБ-ыг энэ явдалд нэг талыг баримталж өрөөсгөл хандлаа хэмээн шүүмжилж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























