“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
Бразилийн Ерөнхийлөгч АНУ-д хийх айлчлалаа цуцаллаа
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф АНУ-д ирэх сард хийхээр товлосон төрийн айлчлалаа албан ёсоор цуцалжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Бразилийн Ерөнхийлөгч болоод тус улсын хамгийн том компаниудын нэг “Петробас”-ын цахилгаан шуудан, мессэжүүдийг тагнаж, шалгасан гэдэг мэдээллийн улмаас тэрээр айлчлалаа цуцалсан юм. Үндэсний аюулгүй байдлын агентлагт ажиллдаг байсан Эдвард Сноудений олон нийтэд илчилж орхисон нууц мэдээлэл дунд Дильма Руссефийн захидал харилцааг АНУ тагнасан гэдэг мэдээлэл байсан билээ. Тиймээс энэ талаар шалгахыг Барак Обама даалгаад, айлчлалаа цуцалсан Бразилийн Ерөнхийлөгчтэй өөрийн биеэр холбоо барьж ярилцсан байна.
Бразилийн улс төр, бизнесийнхний хүрээнд АНУ-ын тагнаж чагнасан үйлдлийг хүлээн зөвшөөрч болшгүй хэрэг хэмээн маш эмзгээр хүлээн авч байгаа ч ингэж Ерөнхийлөгчийн айлчлалыг хүртэл цуцлах нь эдийн засаг худалдааны харилцаанд нь сөргөөр нөлөөлөх вий хэмээн санаа зовниж байна.
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф АНУ-д ирэх сард хийхээр товлосон төрийн айлчлалаа албан ёсоор цуцалжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Бразилийн Ерөнхийлөгч болоод тус улсын хамгийн том компаниудын нэг “Петробас”-ын цахилгаан шуудан, мессэжүүдийг тагнаж, шалгасан гэдэг мэдээллийн улмаас тэрээр айлчлалаа цуцалсан юм. Үндэсний аюулгүй байдлын агентлагт ажиллдаг байсан Эдвард Сноудений олон нийтэд илчилж орхисон нууц мэдээлэл дунд Дильма Руссефийн захидал харилцааг АНУ тагнасан гэдэг мэдээлэл байсан билээ. Тиймээс энэ талаар шалгахыг Барак Обама даалгаад, айлчлалаа цуцалсан Бразилийн Ерөнхийлөгчтэй өөрийн биеэр холбоо барьж ярилцсан байна. Бразилийн улс төр, бизнесийнхний хүрээнд АНУ-ын тагнаж чагнасан үйлдлийг хүлээн зөвшөөрч болшгүй хэрэг хэмээн маш эмзгээр хүлээн авч байгаа ч ингэж Ерөнхийлөгчийн айлчлалыг хүртэл цуцлах нь эдийн засаг худалдааны харилцаанд нь сөргөөр нөлөөлөх вий хэмээн санаа зовниж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























