Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Үйлдвэрийн гудамжны замыг маргааш нээнэ
Үйлдвэрийн гудамж буюу "Говь" ХК-ийн урд талын авто замыг "Си Эф Си
групп" ХХК өргөтгөн шинэчилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Ажилчны
гудамжны уулзвараас 800 метр замын суурь хучилтыг дуусгаж, зүүн тийш
үргэлжлүүлэн 800 метрт цементээр бэхжүүлсэн суурийн ажлыг гүйцэтгэж
байна. Үйлдвэрийн гудамжны 2.2 км авто замын нийт уртад суурь хучилт
хийсний дараа өнгө хучилт хийх юм. Суурийн ажлыг дуусган хучилт хийснээр
маргааш буюу 9 сарын 18-нд замаа түр нээхээр төлөвлөжээ. Харин 39-р
сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах чиглэлд "Баткубик" ХХК 700 метр
суурь хучилт, 200 метр өнгө хучилт авсан бөгөөд үргэлжлүүлэн өнгө
хучилт хийхээр бэлтгэж байна. Явган хүний замын зурваст орсон авто
угаалгын газар, хийн түлшний газар зэрэг 30 гаруй объект газраа
чөлөөлөөгүй байгаа тул Дэнжийн мянга чиглэлийн зам дагуух аж ахуйн нэгж,
байгууллагуудад аль болох түргэн хугацаанд хашаагаа татаж, зам барилгын
ажлыг саадгүй явуулахад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

0 Сэтгэгдэл