Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Вашингтонд 12 хүний аминд хүрсэн халдлага гарлаа
АНУ-ын нийслэл Вашингтон ДС-д 12 хүний аминд хүрч, 14 хүн шархдуулсан халдлага гарлаа.  Халдлага тэнгисийн цэргийн хүчний  ярд буюу хөлөг онгоцны засварын газарт гарсан бөгөөд гэмт хэрэгтэн энд ажилладаг цэргийн хүн байжээ.
Холбооны мөрдөх товчооны зарласнаар бол 34 настай Аарон Алексис хэмээх хар арьст залуу даваа гаригийн өглөөний 8:20 минутын орчимд ярд руу нэвтрэн, зэвсэглэсэн гурван буугаараа таарсан хүмүүс рүү шүршиж эхэлсэн байна. Цагдаагийнхан түүнийг зогсоохоор ирж,  хариу гал нээж буудалцах үеэр гэмт хэрэгтэн шархдаж, нас баржээ.

АНУ-д гэмгүй хүмүүсийг олноор нь амь насыг нь бүрэлгэсэн иймэрхүү зэвсэгт халдлага сүүлийн жилүүдэд тасралтгүй гарч байгаа ч энэ удаагийнх нь нийслэл Вашингтонд, тэр тусмаа цэрэг армийн харуул хамгаалалттай газарт гарч байсангүй. Тийм ч учраас Ерөнхийлөгч Б.Обама ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ “Цэрэг дайчид маань хилийн чанадад амь насанд халтай үүрэг гүйцэтгэж явдаг байсан бол одоо эх орондоо ийм аюултай нүүр тулгарах боллоо” гэсэн байна. Түүний тушаалаар Цагаан ордны төрийн далбааг доошлуулжээ.
Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан гуравдугаар зэргийн офицер чухам юуны учир ийм хэрэг үйлдэх болсон нь одоогоор тодорхойгүй байна. 2007-2011 онд тэнгисийн цэргийн хүчний нөөцийн газарт алба хааж байсан тэрээр хоёр жилийн өмнө галт зэвсэгтэй буруу харьцсан гэдэг үндэслэлээр ажлаасаа халагджээ. Гэхдээ тэнгисийн цэргийн хүчний ярд руу нэвтрэх үнэмлэх нь одоо хүртэл хүчинтэй хэвээр байсан тул тэр дотогшоо ядах юмгүй нэвтэрч ороод энэ хэргийг өдүүлжээ.
Тэрээр 2004 онд хүний машины дугуй руу буудсан хэргээр баривчлагдаж байсан намтартай хэдий ч түүнийг таньж мэдэх хүмүүс “Алексис бол бол сайхан сэтгэлтэй залуу. Түүнийг ийм хэрэг хийсэнд итгэж чадахгүй байна” хэмээн ярьж байна. Гэхдээ тэрээр буудалцаантай видео тоглоом хэтэрхий их тоглодог байсныг найз нөхөд нь хүлээн зөвшөөрчээ.




Халдлага нийслэл Вашингтонд гарсан учир гэмт хэрэгтнийг аюулгүй болгож, баривчлах үед Холбооны мөрдөх товчоо, хотын цагдаа,  Капитолын цагдаагийн газар хүч нэмэгдүүлэн хамтран ажиллажэ.


Шархадсан хохирогчийг нисдэг тэргээр зөөж байна.

Халдлага гарсан ярд нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний таван том засварын газрын нэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан