Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Оюу толгойн цахилгааны шугамын ажлыг япончуудад даатгав
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт өнгөрсөн долоо хоногт Японы Аж үйлдвэр, худалдааны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Тодруулбал, Монгол Улсад Японы талаас алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэх ажлын эхлэл ийнхүү нээгджээ. Санамж бичгийг тус улсын АҮХЯ-ны харьяа Шинэ технологи, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Курота Кёнжи гарын үсэг зурж баталгаажуулав.
Энэ оны нэгдүгээр сарын 8-нд Монгол, Японы байгаль орчны яамдын хооронд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр байгуулсан. Түүний үйл ажиллагааг шат ахиулах санамж бичиг нь өнгөрсөн долоо хоногт тохиосныг албаны хүмүүс онцолж байна. Шинэ санамж бичгийн хүрээнд Оюу толгой, Цагаан суварга чиглэлд 220 кВ-ийн өндөр хүчдэлийг алдагдал багатайгаар хүргэх 160 км хос шугам татах юм. Уг ажлын зардлыг Японы талаас санхүүжүүлж 2014 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирчээ. Ийнхүү япончуудаар хийлгэх ээлжит ажлын тов, төлөвлөгөө бэлэн болж байгаа ч хөрөнгө санхүүжилт хэзээ эргэн төлөгдөхийг нууцаллаа. Хос шугам ашиглалтад орсноос хойш алдагдлыг харьцуулан тооцоолж, орон нутгийн өөр чиглэлд нэмж байгуулан, ашиглахаар төлөвлөсөн байна.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт өнгөрсөн долоо хоногт Японы Аж үйлдвэр, худалдааны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Тодруулбал, Монгол Улсад Японы талаас алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэх ажлын эхлэл ийнхүү нээгджээ. Санамж бичгийг тус улсын АҮХЯ-ны харьяа Шинэ технологи, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Курота Кёнжи гарын үсэг зурж баталгаажуулав.Энэ оны нэгдүгээр сарын 8-нд Монгол, Японы байгаль орчны яамдын хооронд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр байгуулсан. Түүний үйл ажиллагааг шат ахиулах санамж бичиг нь өнгөрсөн долоо хоногт тохиосныг албаны хүмүүс онцолж байна. Шинэ санамж бичгийн хүрээнд Оюу толгой, Цагаан суварга чиглэлд 220 кВ-ийн өндөр хүчдэлийг алдагдал багатайгаар хүргэх 160 км хос шугам татах юм. Уг ажлын зардлыг Японы талаас санхүүжүүлж 2014 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирчээ. Ийнхүү япончуудаар хийлгэх ээлжит ажлын тов, төлөвлөгөө бэлэн болж байгаа ч хөрөнгө санхүүжилт хэзээ эргэн төлөгдөхийг нууцаллаа. Хос шугам ашиглалтад орсноос хойш алдагдлыг харьцуулан тооцоолж, орон нутгийн өөр чиглэлд нэмж байгуулан, ашиглахаар төлөвлөсөн байна.
Б.Билэгт
0 Сэтгэгдэл























