Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Ц.Сэдванчиг “хүүхэд асрагч” болжээ
УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хэсэг хугацаанд гэртээ суусан. Тэр үед нь “та ямар ажил хөдөлмөр эрхэлж байна. Юу хийхээр зэхэж байна вэ” гэж асуухад, “Нам маань нэг юм бодож байгаа байлгүй дээ. Нам нэг ажил хий гэвэл түүнийг нь хийнэ дээ. Одоохондоо амралтын байдалтай байна” хэмээн хариулж байв.
Түүний хэлснээр нам нь “Эрдэнэс-Оюутолгой” компанийн захирлаар ажлуулсан. Гэвч түүнийг Рио Тинто руу захидал бичсэн гэдэг шалтгаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудлаас нь буулгах шийдвэр гаргаж, түүний оронд Да.Ганболдыг томилсон билээ. Үүний дараа Ц.Сэдванчиг, “Би тэр захидлыг бичсэн нь болсон юм. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлж өглөө. Тэр захидлыг би бичээгүй бол өөр хэн нэгэн бичих л байсан. Би тэр захидлыг Ерөнхий сайдын зааврын дагуу бичсэн” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байв.
Ийнхүү Ерөнхий сайдын зааврын дагуу ажилласан ч ажлаасаа “хусагдсан” Ц.Сэдванчиг сүүлийн үед амралтын байдалтай, хувийн бизнесээ амжуулахын хажуугаар хүүхдийнхээ хүүхдийг хардаг ажилтай болоод байгаа бололтой. Тэрээр ачаа тэвэрсэн зургаа фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа хэсэг хугацаанд гэртээ суусан. Тэр үед нь “та ямар ажил хөдөлмөр эрхэлж байна. Юу хийхээр зэхэж байна вэ” гэж асуухад, “Нам маань нэг юм бодож байгаа байлгүй дээ. Нам нэг ажил хий гэвэл түүнийг нь хийнэ дээ. Одоохондоо амралтын байдалтай байна” хэмээн хариулж байв. Түүний хэлснээр нам нь “Эрдэнэс-Оюутолгой” компанийн захирлаар ажлуулсан. Гэвч түүнийг Рио Тинто руу захидал бичсэн гэдэг шалтгаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудлаас нь буулгах шийдвэр гаргаж, түүний оронд Да.Ганболдыг томилсон билээ. Үүний дараа Ц.Сэдванчиг, “Би тэр захидлыг бичсэн нь болсон юм. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлж өглөө. Тэр захидлыг би бичээгүй бол өөр хэн нэгэн бичих л байсан. Би тэр захидлыг Ерөнхий сайдын зааврын дагуу бичсэн” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байв.
Ийнхүү Ерөнхий сайдын зааврын дагуу ажилласан ч ажлаасаа “хусагдсан” Ц.Сэдванчиг сүүлийн үед амралтын байдалтай, хувийн бизнесээ амжуулахын хажуугаар хүүхдийнхээ хүүхдийг хардаг ажилтай болоод байгаа бололтой. Тэрээр ачаа тэвэрсэн зургаа фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.
Б.Галхүү
0 Сэтгэгдэл
























