Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Канье Уэст шүүхэд дуудагдлаа
АНУ-ын хөгжмийн ертөнцөд түүнийг реппер дундаа хамгийн ширүүн дориун зантай, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг нэгэн гэдэг. Түүний энэ занг MTV-н тайзан дээр Тейлор Сфитийн шагналыг Бейонсид өгөх гэж хэрхэн зүтгэж байснаас нь санах байх. Саяхан үрийн зулай үнэрлэсэн хэдий ч тэрээр дахиад л шуугиан дэгдээлээ. Юу гэвэл өнгөрсөн долоон сард LAX онгоцны буудал дээр түүний зургийг авах гэж зүтгэсэн папарицид дургүйцлээ илэрхийлсэнтэй холбоотой юм. Зурагчинг Даниел Рамос гэх ба Уэст түүний дуранг шидэж, хэд хэд цохисны улмаас гуяндаа хүнд шарх авсан гэнэ. Энэ байдалд гомдолтой байгаа Даниел Уэстийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлснээ өнгөрсөн долоо хоногт хэлээд хамгийн гол нь түүний бүдүүлэг занг нь зогсоохын тулд ингэж байгаагаа мэдэгджээ. Анхны шүүх хурал ирэх сарын 10-ны өдөр болох ба мэргэжилтний үзэж буйгаар хэрвээ хэрэг репперийн талд шийдэгдэхгүй бол нэг жилийн ял авах нь тодорхой гэнэ.
АНУ-ын хөгжмийн ертөнцөд түүнийг реппер дундаа хамгийн ширүүн дориун зантай, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг нэгэн гэдэг. Түүний энэ занг MTV-н тайзан дээр Тейлор Сфитийн шагналыг Бейонсид өгөх гэж хэрхэн зүтгэж байснаас нь санах байх. Саяхан үрийн зулай үнэрлэсэн хэдий ч тэрээр дахиад л шуугиан дэгдээлээ. Юу гэвэл өнгөрсөн долоон сард LAX онгоцны буудал дээр түүний зургийг авах гэж зүтгэсэн папарицид дургүйцлээ илэрхийлсэнтэй холбоотой юм. Зурагчинг Даниел Рамос гэх ба Уэст түүний дуранг шидэж, хэд хэд цохисны улмаас гуяндаа хүнд шарх авсан гэнэ. Энэ байдалд гомдолтой байгаа Даниел Уэстийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлснээ өнгөрсөн долоо хоногт хэлээд хамгийн гол нь түүний бүдүүлэг занг нь зогсоохын тулд ингэж байгаагаа мэдэгджээ. Анхны шүүх хурал ирэх сарын 10-ны өдөр болох ба мэргэжилтний үзэж буйгаар хэрвээ хэрэг репперийн талд шийдэгдэхгүй бол нэг жилийн ял авах нь тодорхой гэнэ. П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
























