“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
“Аpple” корпорацийн анхны дизайнерын нэг Хартмут Эслингер: “Одоогийн Аpple-д Стивийн зоримог зан дутагдаж байна”
“1980-аад он” бол дэлхийн технологийн салбарын акул “Аpple” корпорацийн их шинэчлэлийн он жилүүд байсан. Стив Жобсын ажлын саналыг хүлээн авч өнөөдрийн их амжилтын суурийг тавьсан хүн бол Герман-Америк гаралтай дизайнер Хартмут Эслингер юм. Түүнийг шинэ зүйлийг эрмэлзэгч, цоо шинэ шийдэлд дуртай хүмүүс “frog” корпорацийн үндэслэгч гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр энэ долоо хоногийн эхээр “Quarts” сэтгүүлд өгсөн ярилцдагадаа “Одоогийн Apple-н зохион бүтээгчид хэтэрхий төгс зүйлийн араас хөөцөлдөөд байх шиг. Юу гэхээр iPhone 5C, 5S гээд л бага бага өөрчлөлт хийгээд л байгаа нь огтхон ч сэтгэлд хүрэхгүй юм. Тэд аль хэдийн ухаалаг гар утасны дээд амжилтыг тогтоочихсон шүү дээ. Тиймээс одоо арай өөр зүйлд анхаарлаа хандуулах цаг нь болсон” гэв. Тэрээр 1982 онд “Apple” –д ажилаж эхлээд 100 гаруй бүтээгдэхүүний санаа гаргаж, өнөөдрийн “Мак” компьютерийн анхны загварыг гаргаж байсан. Түүний бодлоор өнөөгийн “Apple” –н дизайнеруудад Стивийн зоригтой зан үнэхээр дутагдаж байгааг дурьдаад түүнийг үнэхээр шийдлээ олсон л бол ирээдүйд урган гарч ирэх элдэв шүүмжлэлээс айдаггүй байсан талаар дурссан байна.

0 Сэтгэгдэл