“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
Ээждээ гологдсон зааны тугал таван цаг уйлжээ
Хятадын Шандон аймгийн Шендиаошаны амьтны хүрээлэнд өнгөрсөн сарын 30-нд нэгэн бяцхан зааны тугал мэндэлжээ. Гэвч тугалыг дөнгөж төрсний дараа эх нь учир битүүлгээр харгис зан гаргаж, бяцхан тугалаа дэвсэлжээ. Амьтны хүрээлэнгийн ажилчид үүнийг гэнэтийн санамсаргүй явдал болсон байх хэмээн бодоод тугалыг түр хугацаанд эхээс нь салгаж, тайвшруулсны дараа эх дээр нь авчрахад дахиад л дэвсэлж эхэлсэн байна. Энэ явдлын дараа бэртсэн зааны тугалыг дахин эхээс нь салгаж, угжаар хооллон, гэмтлийг нь эмчилж эхэлжээ. Гэвч бяцхан тугал гэмтлээс илүү ээждээ гологдсондоо туйлын ихээр гомдсон бололтой таван цаг гаруй уйлж, ойр тойрныхоо хүмүүсийг сэтгэл зүрхийг шимшрүүлжээ. Одоо бяцхан тугалыг амьтны хүрээлэнгийн нэгэн ажилтан өөрийн нэр дээр өргөн авч, асарч халамжилж байгаа гэнэ.

Уг нь зааны хийж буй үйлдлээс харвал заримдаа хүн шиг сэтгэл хөдлөл үзүүлдэг, маш ухаантай амьтан гэдэг. Гэвч амьтны хүрээлэнгийн энэ заан чухам ямар учраас тугалаа голж, харгис авирлах болов гэдгийг мэргэжилтнүүд ч тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ амьтны хүрээлэнгийн хязгаарлагдмал орон зайд ганц нэгээрээ хашигдсан амьтад үүнтэй төстэй, ер бусын үйлдэл гаргах нь цөөнгүй байдаг гэнэ.

Нэгэн амьтны хүрээлэнд харгис хатуу дэглэмээр сургадаг баавгайг хүчээр хээлтүүлжээ. Гэтэл баавгай нялх бамбаруушаа төрмөгц нь цохиж хөнөөгөөд, хэдэн цагийн дараа өөрийнхөө толгойг цохисоор байгаад амиа егүүтгэсэн тохиолдол ч гарч байжээ. Хөөрхий баавгай өөрийн үзэж туулсан хатуу ширүүн амьдралыг үр үндэс болсон бамбарууш нь битгий үзээсэй гэсэндээ ийм үйлдэл хийжээ хэмээн энэ явдлыг тайлбарлаж байсан юм.
baigaliinhaa jamaar amidraagui bolohoor huuhed usguh ch ytgagui baidag baih. neg esnii baigaliinh n ugugdul uurchlugdsun baihaa
setgel uwduchluu
Hun torlohton bol hamgiin aimshigtai araatnuud...
jjaanii tugliigi jarjaand awhuuljuu yaawaaa
iim uchir utgatai medee oruuldagt chin bayarladag shuu...
ewii dee ewiii iim nyalh umiig uiluulaad
Хятадын Шандон аймгийн Шендиаошаны амьтны хүрээлэнд өнгөрсөн сарын 30-нд нэгэн бяцхан зааны тугал мэндэлжээ. Гэвч тугалыг дөнгөж төрсний дараа эх нь учир битүүлгээр харгис зан гаргаж, бяцхан тугалаа дэвсэлжээ. Амьтны хүрээлэнгийн ажилчид үүнийг гэнэтийн санамсаргүй явдал болсон байх хэмээн бодоод тугалыг түр хугацаанд эхээс нь салгаж, тайвшруулсны дараа эх дээр нь авчрахад дахиад л дэвсэлж эхэлсэн байна. Энэ явдлын дараа бэртсэн зааны тугалыг дахин эхээс нь салгаж, угжаар хооллон, гэмтлийг нь эмчилж эхэлжээ. Гэвч бяцхан тугал гэмтлээс илүү ээждээ гологдсондоо туйлын ихээр гомдсон бололтой таван цаг гаруй уйлж, ойр тойрныхоо хүмүүсийг сэтгэл зүрхийг шимшрүүлжээ. Одоо бяцхан тугалыг амьтны хүрээлэнгийн нэгэн ажилтан өөрийн нэр дээр өргөн авч, асарч халамжилж байгаа гэнэ.
Уг нь зааны хийж буй үйлдлээс харвал заримдаа хүн шиг сэтгэл хөдлөл үзүүлдэг, маш ухаантай амьтан гэдэг. Гэвч амьтны хүрээлэнгийн энэ заан чухам ямар учраас тугалаа голж, харгис авирлах болов гэдгийг мэргэжилтнүүд ч тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ амьтны хүрээлэнгийн хязгаарлагдмал орон зайд ганц нэгээрээ хашигдсан амьтад үүнтэй төстэй, ер бусын үйлдэл гаргах нь цөөнгүй байдаг гэнэ.

Нэгэн амьтны хүрээлэнд харгис хатуу дэглэмээр сургадаг баавгайг хүчээр хээлтүүлжээ. Гэтэл баавгай нялх бамбаруушаа төрмөгц нь цохиж хөнөөгөөд, хэдэн цагийн дараа өөрийнхөө толгойг цохисоор байгаад амиа егүүтгэсэн тохиолдол ч гарч байжээ. Хөөрхий баавгай өөрийн үзэж туулсан хатуу ширүүн амьдралыг үр үндэс болсон бамбарууш нь битгий үзээсэй гэсэндээ ийм үйлдэл хийжээ хэмээн энэ явдлыг тайлбарлаж байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.09.17
2013.09.13
2013.09.12
2013.09.12
2013.09.12
2013.09.12
























