“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
Хуучин смартфоноо “Walmart”-аар дамжуулан зардаг боллоо
Дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан корпораци “Wal-Mart” хэрэглэгчиддээ хандсан нэгэн шинэ төрлийн худалдааны үйлчилгээг санал болгож буйгаа өчигдөр зарлалаа. Ердөө 10 хүрэхгүй хоногийн дараагаас эхлээд тэдний хэрэглэгчид 3600 гаруй салбар дэлгүүрээр хуучин смартфоноо тус компанийн 500 гаруй “Sam’s Club” төвөөр дамжуулан худалдаж, зарагдсан үнээс хамаарч шинэ гар утастай болох боломжтой. Тус хөтөлбөрт тусгаснаар нийтдээ 100 гаруй төрлийн ухаалаг гар утсыг 50-300 ам.доллар хүртэл худалдаалах юм. Энэ саналд гар утас хэрэглэгчид маш тааламжтай хандаад зогсохгүй нээлтийн өдрөө наашлуулахыг хүсч байгаа талаар дэлгүүрийн мэргэжилтэн ярьжээ. “Wal-Mart”-ын худалдаа хариуцсан гүйцэтгэх дэд захирал Стив Братспис “Маш олон хэрэглэгчид одоо барьж байгаа, эсвэл өмнө нь хэрэглэж байсан гар утсаа боломжийн үнээр зараад шинэ гар утастай болохыг хүсч байгаа. Бид үүнийг л олж харсан учраас ийм ашигтай санал тавиад байгаа юм” гэжээ. Түүний хэлснээр түрүү жилийн iPhone 5-г хамгийн ихдээ 300 ам.доллар, Samsung Galaxy S3 175 ам.доллар, харин S2-ыг 52 ам.доллараар зарахаар төлөвлөөд байгаа ч эдгээр олон төрлийн гар утасны зарагдах үнийн талаарх дэлгэрэнгүйг удахгүй олон нийтэд ил болгох гэнэ.
Дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан корпораци “Wal-Mart” хэрэглэгчиддээ хандсан нэгэн шинэ төрлийн худалдааны үйлчилгээг санал болгож буйгаа өчигдөр зарлалаа. Ердөө 10 хүрэхгүй хоногийн дараагаас эхлээд тэдний хэрэглэгчид 3600 гаруй салбар дэлгүүрээр хуучин смартфоноо тус компанийн 500 гаруй “Sam’s Club” төвөөр дамжуулан худалдаж, зарагдсан үнээс хамаарч шинэ гар утастай болох боломжтой. Тус хөтөлбөрт тусгаснаар нийтдээ 100 гаруй төрлийн ухаалаг гар утсыг 50-300 ам.доллар хүртэл худалдаалах юм. Энэ саналд гар утас хэрэглэгчид маш тааламжтай хандаад зогсохгүй нээлтийн өдрөө наашлуулахыг хүсч байгаа талаар дэлгүүрийн мэргэжилтэн ярьжээ. “Wal-Mart”-ын худалдаа хариуцсан гүйцэтгэх дэд захирал Стив Братспис “Маш олон хэрэглэгчид одоо барьж байгаа, эсвэл өмнө нь хэрэглэж байсан гар утсаа боломжийн үнээр зараад шинэ гар утастай болохыг хүсч байгаа. Бид үүнийг л олж харсан учраас ийм ашигтай санал тавиад байгаа юм” гэжээ. Түүний хэлснээр түрүү жилийн iPhone 5-г хамгийн ихдээ 300 ам.доллар, Samsung Galaxy S3 175 ам.доллар, харин S2-ыг 52 ам.доллараар зарахаар төлөвлөөд байгаа ч эдгээр олон төрлийн гар утасны зарагдах үнийн талаарх дэлгэрэнгүйг удахгүй олон нийтэд ил болгох гэнэ. П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
























