“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
Пап ламд 20 жил явсан хуучин машинаа бэлэглэжээ
Ромын пап лам I Франсуа католик шашны сүм хийдүүдээ санхүүгийн хэмнэлт хийж, аль болох ядуусын төлөө үйлчилж байхыг уриалан, шинэ бодлого гаргасан билээ. Их энгийн амьдралын хэв маягтай пап лам ромын папын хэрэгцээнд ашигладаг өндөр үнэтэй лимузин машиныг унахаас татгалзаж, шашныхаа томоохон мяндагтан, хамба лам нарыг ч зардал өндөртэй тансаг машин унахгүй байхыг уриалсан юм. Түүний энэ санаачилгад сэтгэл хөдөлсөн нэгэн итали эр пап ламд бэлэг илгээхээр шийдэж өөрийнхөө 20 жил унасан Renault 4 машинаа бэлэглэжээ. Аль хэдийнэ 300 мянган километр явсан хуучин машиныг нь пап лам авах эсэхэд тэрээр эргэлзэж байсан ч өөрийн хүсэлтээ Ватиканд уламжилтал I Франсуа бэлгийг нь авахыг зөвшөөрчээ. Пап лам төрөлх Аргентиндаа амьдарч байхдаа ч үүнтэй яг ижил машин унадаг байсан учир дуртайяа авч. I Франсуа өмнөх пап лам нарыг бодвол нас харьцангуй залуу учир машинаа өөрөө жолоодож, бие хамгаалагч, туслахуудаа гайхашруулжээ.
Ромын пап лам I Франсуа католик шашны сүм хийдүүдээ санхүүгийн хэмнэлт хийж, аль болох ядуусын төлөө үйлчилж байхыг уриалан, шинэ бодлого гаргасан билээ. Их энгийн амьдралын хэв маягтай пап лам ромын папын хэрэгцээнд ашигладаг өндөр үнэтэй лимузин машиныг унахаас татгалзаж, шашныхаа томоохон мяндагтан, хамба лам нарыг ч зардал өндөртэй тансаг машин унахгүй байхыг уриалсан юм. Түүний энэ санаачилгад сэтгэл хөдөлсөн нэгэн итали эр пап ламд бэлэг илгээхээр шийдэж өөрийнхөө 20 жил унасан Renault 4 машинаа бэлэглэжээ. Аль хэдийнэ 300 мянган километр явсан хуучин машиныг нь пап лам авах эсэхэд тэрээр эргэлзэж байсан ч өөрийн хүсэлтээ Ватиканд уламжилтал I Франсуа бэлгийг нь авахыг зөвшөөрчээ. Пап лам төрөлх Аргентиндаа амьдарч байхдаа ч үүнтэй яг ижил машин унадаг байсан учир дуртайяа авч. I Франсуа өмнөх пап лам нарыг бодвол нас харьцангуй залуу учир машинаа өөрөө жолоодож, бие хамгаалагч, туслахуудаа гайхашруулжээ. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























