Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Денвер хотын ногоон байгууламжтай танилцана
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2013 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр төлөвлөх ажлыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-тай уялдуулан хэсэгчлэн төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд уур амьсгалын хувьд ижил төстэй дэлхийн томоохон хотуудын нэг болох АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй нийслэлийн Байгаль орчин, ногоон газар хамтран ажиллахаар болж, тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдалтай танилцлаа. Хамтран ажиллах хугацаанд мэргэжилтнүүд Хотын ногоон байгууламжийн бааз суурийг бэхжүүлэх, шинээр тарьж нутагшуулах ургамлын төрөл зүйлийн судалгааг хийх, ногоон байгууламжид тарьж ургуулах, түүний арчилгаа хамгаалалтын талаар санал солилцож байна. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтын ажиллагааг үр дүнтэй байлгах үүднээс “Хотыг цэцэрлэгжүүлэх нь” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж, энэхүү сургалтанд нийслэлийн ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бүх байгууллагын төлөөллийг хамрууллаа. Энэ сургалтаар олж авсан мэдлэг чадвараа цаашид өөрсдийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр нийслэлийн ногоон байгууламж жинхэнэ өнгө төрхөө олоход ихээхэн дэмжлэг болох юм. Мөн НБОНХГ-ын мэргэжилтнүүд Денвер хотын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, ногоон байгууламжийн төлөвлөлт, арчилгаа хамгаалалт, цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын туршлагаас судалж, үйл ажиллагаандаа тусгах ажлыг 10-р сард зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан