“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
НҮБ: Ази номхон далайн бүс нутгийн дөрвөн эр тутмын нэг нь хүчирхийлэгч
НҮБ-ын мэргэжилтнүүд Ази-Номхон далайн зургаан орныг тусгайлан сонгож хүчирхийллийн байдал тус бүс нутагт ямар байгаа талаар судалгаа хийсэн байна. Зургаан орныхоо 10 мянга гаруй эрийг судалгаандаа хамруулжээ. Гэтэл хамгийн амьдралын боломжтой боловсролын төвшин өндөр сонгосон улсын эрчүүдийн 10 хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэл үйлдэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин ядуу буурай орны хувьд тун аймшигтай хариулт хүлээж авсан байгаа юм. Папуа болон Шинэ Гвинейгээс судалгаанд оролцсон эрчүүдийн 60 хувь нь хүчээр бүсгүйчүүдийг өөртэйгээ ойртоход хүргэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэгвэл Камбож, Хятад, Индонез эрчүүдийн 20-50 хувь нь хүч хэрэглэж байсан гэжээ. Бангладеш, Шри ланк эрчүүдийн 10 хувь нь сексийн хамтрагчдаа хүч хэрэглэсэн гэсэн хариулт өгсөн байна. Хамгийн харамсалтай нь эдний дунд ойр дотныхондоо хүч хэрэглэж байсан гэсэн хариулт өгсөн хүн цөөнгүй байж. Тэд бүсгүйчүүдэд хүч хэрэглэснээр тэдний дотор байсан элдэв муу зүйлсийг хөөх зайлуулдаг гэдэгт итгэдэг хэмээн өөрсдийнхөө зохисгүй үйлдлийг шашны мунхруулгаар зөвтгөсөн байна. Хэдийгээр Ази-Номхон далайн улсуудыг бүхэлд нь судалгаанд хамруулаагүй ч гэсэн дээрх судалгаа нь тус бүс нутгийн бүсгүйчүүд ямар төвшинд, ямар байдалд аж төрдгийн нотолгоо болж чадна хэмээн Lancet Global Health сэтгүүлийн редактор үзжээ.

0 Сэтгэгдэл
BP
barag l tiim bga bh daa
2013.09.11