Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Өнөөдөр есдүгээр сарын 11
Өнөөдөр есдүгээр сарын 11-ний өдөр. Энэ өдөр бол XXI зуун гараад энгийн ард иргэдийн эсрэг хамгийн томоор халдан дайрсан, алан хядлага үйлдсэн өдөр. 2001 оны яг энэ өдөр АНУ-ын эсрэг нэгэн зэрэг дөрвөн ч цуврал хаалдлага үйлдсэн юм.

Өглөөгүүр алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлийн амиа золиослогч 19 хүн дөрвөн хэсэг болон зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан америкийн гол гол объектыг мөргөн сүйтгэхээр явсан байдаг. Тэдний хоёр нь Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх Дэлхийн худалдааны төвийн барилгыг чиглэсэн бол гурав дахь нь Вашингтоноос холгүй орших АНУ-ын Батлан хамгаалах яамны барилга Пентагоныг чиглэжээ. Харин дөрөв дэх онгоц Пенсильван мужид хээр унаж сөнөсөн юм.

Амиа золиослогч 19 этгээд Логан, Даллас, Ньюаркаас ниссэн дөрвөн онгоцонд хуваагдан сууж,   бүх онгоцыг ниссэний дараахан нэгэн зэрэг барьцаалсан байна. Нисэх нийт зам 4200 орчим км байсан болохоор онгоц тус бүрт 30-35 мянган литр нисэхийн керосин байсан хэрэг.

Эхний онгоц өглөөний 8.46,40 цагт Дэлхийн худалдааны төвийн барилгыг 94-98 дугаар давхрын орчмоор мөргөсөн бол хоёр дахь онгоц Дэлхийн худалдааны төвийн хоёр дахь цамхгийн 78-85 дахь давхар орчмоор 9.02.59 минутад мөргөсөн.

Харин гурав дахь онгоц нь Пентагоны барилгыг 9.37.46 цагт мөргөж унасан юм.
Дөрөвдэх онгоц нь Вашингтоноос хойд зүгт 240 орчим км-ийн зайд Пенсильваний барууун хэсэгт талд унасан байна.

Энэ халдлагын улмаас Дэлхийн худалдааны төвд түймэр гарч өмнөд цамхаг 9.56 цагт, умард цамхаг 10.28 цагт нурсан. Цамхгийн гурав дахь барилга VTC 7 нь хийн  дэлбэрэлтээс болж 17.20 цагт нурсан байна.

Онгоцыг барьцаалсан тухай хэд хэдэн зорчигч гар утсаар мэдээлэхийг оролдсон ч алан хядагчид тэднийг хүйтэн зэвсгээр хөнөөсөн дотор бортмеханик, зорчигч байсан гэдэг.

Дөрөв дэх онгоц нь Капитолийг чиглэж явсан гэдэг.

Энэ халдлагын үеэр нийтдээ 2977 хүн амь алдсанаас 2606 нь Дэлхийн худалдааны төвд, 125 нь Пентагонд, дөрвөн онгоцонд нийтдээ 246 хүн амь эрсэдсэн юм. Үүний дээр  19  алан хядагч бас амь алдсан.

Энэ аймшигт халдлагыг алан хядагч “Аль кайда” бүлэглэлийн тэргүүн Усама Бен Ладены итгэлт хүн Халид Шейх Мохаммедын санаачилгаар үйлдсэн гэдэг. Тэр 1996 оноос Бен Ладентай ойртон түншилж 1998 онд Африк АНУ-ын ЭСЯ-нд бөмбөг тавьж дэлбэлэхэд оролцож байж. Түүнээс  хойш тэрээр алан хядагчдын удирдагчийн нэг божл хаашаа довтлох, юу сүйтгэх, энэ ажиллагаанд оролцох хүмүүсийг сонгох гээдд чухал үүрэг гүйцэтгэдэг хүн болсон гэдэг. Түүнийг 2003 оны гуравдугаар сарын 1-нд Пакистанаас баривчилсан юм. Тэр ч баривлагдсаныхаа дараа өгсөн мэдүүлэгтээ “9 дүгээр сарын 11-ний ажиллагааг  хариуцсан, бүр А-гаас Я хүртэл” гэсэн байдаг.  










0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан