“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
Туркт согтууруулах ундааны эсрэг хууль хэрэгжиж эхэллээ
Турк согтууруулах ундааны хэрэглээг багасгахад чиглэсэн шинэ хууль үйлчилж эхэллээ. Энэ хуулийн дагуу бүх төрлийн согтууруулах ундааг 22 цагаас хойш зарахыг хориглож. Замын дагуух дэлгүүрүүдэд 24 цагийн турш зарахыг хориглосон. 18 нас хүрээгүй хүмүүст худалдах, дэлгүүрийн гадна хорго дээр өрөх, сурталчлах, зурагтаар согтууруулах ундаа ууж байгаа хүн гаргах, цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүс, гудамж, гол, далайн эрэг дагуух бүст хэрэглэхийг хоригложээ. Мөн согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн ивээн тэтгэсэн олон нийтийн арга хэмжээ явуулахыг хориглож. Энэ төрлийн ундаа зардаг дэлгүүр, мухлагууд нийтийн байр, сургуулиудаас 100 м-ээс алсад байхыг үүрэгдэв.
Цусан дахь спиртийн хэмжээ нь нэг промилегээс илүү гарсан жолоочийг хоёр жил хорих, үлээлгэн согтолтын зэргээ шалгуулахаас татгалзсан жолоочийн эрхийг хоёр жилээр хасах, мянган ам.доллараар торгохоор болсон байна.
Өчигдрөөс үйлчилж эхэлсэн энэ хуулийг өнгөрсөн долдугаар сарын 11-нд баталсан юм. Хуулийг баталсны дараа том хотуудын залуучууд эрхийг нь зөрчиж байна гэж янз бүрээр эсэргүүцэж үзсэн ч Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ямар ч буулт хийгээгүй юм. Эрдоганыг лалын шашны зарчим, хууль дүрмийг туркчүүдэд хүчээр тулгах гэж байна гэж буруутгах хүмүүсийн тоо энэ хуулийн дараа эрс нэмэгдсэн. Учир нь, лалын шашны хуулийн дагуу бүх төрлийн согтууруулах ундаа уухыг цээрлэдэг юм.

0 Сэтгэгдэл