Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Эд Ширан шинэ уран бүтээлээрээ тэсрэлт хийнэ

Их Британийн залуу од Эд Шииран өвөрмөц хоолой, дууны шүлэг хүмүүсийн сэтгэлийг эрхгүй татдаг. One Direction, Taylor Swift зэрэг уран бүтээлчдийн ихэнхи дууг олон нийтийн хүртээл болгосон түүнийг хамгийн хурдан хугацаанд олны анхааралд өртсөн гэдэг. Харин одоо тэрээр зөвхөн өөрийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулж өнөөдрийн байдлаар л гэхэд 70 уран бүтээл бэлэн болгоод байгаа гэнэ. Эдгээр бүтээлээ гурван жилд багтааж 3-4 цомог гаргах зорилготой ажиллаж байгаа талаараа “Rolling Stone”-д ярьжээ.
Сүүлийн үед залуу дуучны хувийн амьдрал тэр тусмаа хайр дурлалын асуудал түүний шүтэн бишрэгчдийн анхаарлыг ихээр татаж байгаа нь нууц биш. Өнгөрсөн сараас эхлэн түүнийг өөрөөсөө таван насаар эгч дуучин Элли Гоулдинтай нэгэн шоуны үеэр хөтлөлцөж буй дүр зураг цацагдсан бол энэ бүхэн үнэн болохыг албан ёсоор анх удаа “Click 98.9” долгионд өгсөн ярилцлагаараа мэдэгдлээ Тэрээр: “Энгийн найзууд хэзээ ч хөтлөлцөхгүй нь ойлгомжтой. Тэр үнэхээр сайхан бас авьяаслаг бүсгүй. Өөр зүйл одоохондоо хэлэхэд эрт байна” гэжээ.

0 Сэтгэгдэл