Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ
Өнөөдрийн ТББХ хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
Д.Батжаргал: Хүүхдийн чихийг яруу сайханд дасгахад сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
Британийн ерөнхий сайд маш чухал бичиг баримтаа галт тэргэнд мартжээ

Их британийн засгийн газрын тэргүүн Дэвид Кэмерон маш чухал нууц бичиг баримтыг үзэж амжилгүйгээр галт тэргэнд мартаж орхисон гэж Ерөнхий сайдын тамгын газрын албан ёсны төлөөлөгч өнөөдөр мэдэгджээ. Дэвид Кэмерон гарагт Их-20-ийн уулзалтаас Йорк руу нэгэн хуриманд оролцохоор явж байсан юм байна.
Гэтэл нэгэн зорчигч галт тэрэгний ширээн дээр ихэвчлэн хатан хааны албаны хүмүүсийн хэрэглэдэг уламжлалт улаан өнгийн цүнх байхыг хараад зургийг нь авчээ. Энэ үед ерөнхий сайд галт тэрэгний өөр хэсэгт явж байсан байна.Кэмероны хамгаалалтын алба, захиргааныхан үүнийг няцааж бүх зүйл байр байрандаа байсан гэж байгаа ч “Би зүгээр л тэнд суусан юм. Хүссэн бол би тэр цүнхийг аваад зугтааж болох байсан л даа” гэж шуугиан тарьсан зургийг авсан хүн “Дейли миррор” сонинд ярьжээ.
Лейбористуудын засгийн газар 1999 онд улаан өнгийн цүнх нь нийтийн тээвэрт явахад нууцлаг, үр дүнтэй гэсэн шийдвэр гаргасан юм байна. Ер нь англид бүр XIX зууны 60-аад оноос хэрэглэж ирсэн албан бичиг, хэлэх үг, албан захидал зэргийг хадгалахад улаан өнгийн цүнх хэрэглэж ирсэний загвар хийц нь өнөө ч нэг их өөрчлөгдөөгүй байгаа юм байна.
Үүнээс үүдээд мэргэжилтнүүд Засгийн газрын тэргүүнд тэгвэл нхараанд нь байнга тусч байхаар хар цүнх хэрэгтэй юм байна гэж бичиж байна.
0 Сэтгэгдэл