“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
Барак Обама Сирийн асуудлаар телевизэд ярилцлага өгчээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Сирийн асуудлаар хэд хэдэн телевизэд ярилцлага өгсөн байна. Тэрээр CNN, ABC, NBC и "Fox-news" зэрэг зургаан ч телевизийн сэтгүүлч сурвалжлагчид дэлхий нийтийн анхаарал татаад байгаа энэ сэдвийн талаар ярьжээ. Сирийн асуудлаас болоод ерөнхийлөгч Лос-Анжелос явах гэж байснаа ч хойшлуулж Конгрессын гишүүдтэй уулзаж байгаа юм байна. Барак Обамагийн энэ ярилцлагууд даваа гарагт эфирт гарах бол PBS телевизээр Сирийн ерөнхийлөгч Башар Асадын ярилцлага бас өнөөдөр гарах юм байна. Тус телевизийн хөтлөгч Чарльз Роузу өөрөө Дамаск дахь Башар Асадын ордонд очиж энэ ярилцлагыг авсан юм байна. Роуз өөрөө ч Сирийн удирдагч Дамаскийн орчимд засгийн газрын цэрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг няцааж байна хэмээн өнгөрсөн ням гарагт СВS телевизийн эфирээр ярьсан юм. Түүнийхээр бол хэрвээ барууны орнууд бөмбөгдөөд эхэлбэл улс орны нь хүчний тэнцвэрийг алдагдуулж мэднэ хэмээн ерөнхийлөгч Башар Асад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Нэг сар хэртэй үргэлжилсэн амралтынхаа дараа АНУ-ын конгресс өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байна. Өнгөрсөн долоо хоногт Сирийн Башар Асад тэргүүтэй засгийн газарт тодорхой хугацааны, багахан хэмжээний цэргийн цохилт өгөх тухай хуулийн төслийг Цагаан ордон өргөн барьсан юм. Энд хуурай замын цэрэг оролцуулахгүй байхаар тооцжээ. Энэ баримт бичиг амралтынхаа дундуур Вашингтонд цуглаж тусгай хуралдаан хийсэн Сенатын гадаад бодлого хариуцсан хорооны дэмжлэгийг авсан юм.
0 Сэтгэгдэл
























