“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
Олигарх агсан Борис Березовский 300 сая фунтийн өр үлдээжээ
Оросын олигарх агсан Борис Березовский өнгөрсөн гуравдугаар сард учир битүүлгээр нас барахдаа гэр бүлдээ 309 сая фунтийн өр үлдээжээ. Б.Березовскийн үлдээсэн хөрөнгө санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн шинжээчид түүний бүрэн дампуурсан байжээ гэж үзэж байна. Харин энэ дүгнэлтийг түүний охин Екатерина Березовская хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Тэрээр эцгийнхээ үлдээсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хүсч шүүхэд өргөдөл гаргасны дараа тэрбумтан агсны хөрөнгийг судалж үзсэн байна. Гэвч түүний хөрөнгө үндсэндээ төлбөрийн чадваргүй, дампуурсан гэдэг нь тодорхой болжээ. Гэхдээ одоохондоошүүхээс Б.Березовскийн “вант улсыг” дампуурсан эсэхийг зарлан тогтоохгүй гэнэ.
Улсынхаа эрх баригчидтай эв түнжин хагарч, эх орноо орхин Англид амьдрах болсон Борис Березовский амьдралынхаа сүүлчийн жилүүдэд хэдэн зуун сая ам.доллараар хохирол нь яригдах хоёр ч том шүүх хуралд ялагдсан билээ. Тухайлбал нутаг нэгт олигарх Роман Абрамовичтой 2011 оноос хойш шүүхэдсний зардал мөнгө нь 100 сая фунт давсан бол 2011 онд салсан эхнэр Галина Бешаровадаа мөн л 100 сая фунтийн нөхөн төлбөр өгсөн гэдэг.
Оросын олигарх агсан Борис Березовский өнгөрсөн гуравдугаар сард учир битүүлгээр нас барахдаа гэр бүлдээ 309 сая фунтийн өр үлдээжээ. Б.Березовскийн үлдээсэн хөрөнгө санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн шинжээчид түүний бүрэн дампуурсан байжээ гэж үзэж байна. Харин энэ дүгнэлтийг түүний охин Екатерина Березовская хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Тэрээр эцгийнхээ үлдээсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хүсч шүүхэд өргөдөл гаргасны дараа тэрбумтан агсны хөрөнгийг судалж үзсэн байна. Гэвч түүний хөрөнгө үндсэндээ төлбөрийн чадваргүй, дампуурсан гэдэг нь тодорхой болжээ. Гэхдээ одоохондоошүүхээс Б.Березовскийн “вант улсыг” дампуурсан эсэхийг зарлан тогтоохгүй гэнэ. Улсынхаа эрх баригчидтай эв түнжин хагарч, эх орноо орхин Англид амьдрах болсон Борис Березовский амьдралынхаа сүүлчийн жилүүдэд хэдэн зуун сая ам.доллараар хохирол нь яригдах хоёр ч том шүүх хуралд ялагдсан билээ. Тухайлбал нутаг нэгт олигарх Роман Абрамовичтой 2011 оноос хойш шүүхэдсний зардал мөнгө нь 100 сая фунт давсан бол 2011 онд салсан эхнэр Галина Бешаровадаа мөн л 100 сая фунтийн нөхөн төлбөр өгсөн гэдэг.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























