“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
Британийн парламентын гишүүд насанд хүрэгчдийн сайт руу хандсан гэнэ
“Huffington Post UK” интернэт сайтын мэдээлж байгаагаар өнгөрсөн жил Британийн парламентын гишүүд ажлын байрнаасаа порно сайтууд руу 300 мянга гаруй удаа хандсан байна. Британийн парламентын байр болох Вестминстерийн ордонд таван мянга гаруй хүн ажилладаг. Гэхдээ зөвхөн насанд хүрэгчдэд гэсэн тодотголтой сайт руу парламентын жирийн ажилтнууд төдийгүй гишүүд, тэдний туслахуудын компьютерээс хандаж байсныг тогтоосон байна.
Энэ таагүй мэдээтэй холбоотойгоор парламентын хэвлэлийн алба мэдэгдэл хийхдээ хандалтын тоо бодит байдалд нийцэхээргүй өндөр байна гэжээ. Учир нь насанд хүрэгчдийн зарим сайт нэвтэрсний дараа дахин шинэчлэгдэж хандалтын тоог нэмэгдүүлдэг, мөн хэрэглэгчийн хүсээгүй байсан сурталчилгаа, баннерийг нээж хандалтын тоогоо өсгөдөг гэж нэрээ хамгаалахыг оролдсон аж.
Үүнээс өмнө Пентагоны албан хаагчид, Уэлсийн Засгийн газрын гишүүд насанд хүрэгчдэд зориулсан сайт үзэж байгаад баригдаж байсан удаатай.
“Huffington Post UK” интернэт сайтын мэдээлж байгаагаар өнгөрсөн жил Британийн парламентын гишүүд ажлын байрнаасаа порно сайтууд руу 300 мянга гаруй удаа хандсан байна. Британийн парламентын байр болох Вестминстерийн ордонд таван мянга гаруй хүн ажилладаг. Гэхдээ зөвхөн насанд хүрэгчдэд гэсэн тодотголтой сайт руу парламентын жирийн ажилтнууд төдийгүй гишүүд, тэдний туслахуудын компьютерээс хандаж байсныг тогтоосон байна. Энэ таагүй мэдээтэй холбоотойгоор парламентын хэвлэлийн алба мэдэгдэл хийхдээ хандалтын тоо бодит байдалд нийцэхээргүй өндөр байна гэжээ. Учир нь насанд хүрэгчдийн зарим сайт нэвтэрсний дараа дахин шинэчлэгдэж хандалтын тоог нэмэгдүүлдэг, мөн хэрэглэгчийн хүсээгүй байсан сурталчилгаа, баннерийг нээж хандалтын тоогоо өсгөдөг гэж нэрээ хамгаалахыг оролдсон аж.
Үүнээс өмнө Пентагоны албан хаагчид, Уэлсийн Засгийн газрын гишүүд насанд хүрэгчдэд зориулсан сайт үзэж байгаад баригдаж байсан удаатай.
0 Сэтгэгдэл
























