Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Майли Сайрус: Бид түүх бүтээсэн

Дэлхийн хөгжмийн ертөнц, тэр тусмаа жилийн шилдэг уран бүтэлч шалгаруулдаг MTV наадмын түүхэнд байгаагүй дуулиан тарьсан хүмүүс бол мэдээж Майли болон шинэ залуу од Робин Тек байсан гэдэгт гайхах хүн гарахгүй биз ээ. Мэдээж тэр өдрөөс хойш сэтгүүлчид, элдэв хов живд дуртай хүмүүс тэднийг тайван байлгахгүй нь ойлгомжтой. Тэдний энэ үйлдлийг “зоригтой алхам”, “хэн хүний чадахгүй солиотой байсан” гэж үзэх нэг хэсэг байгаа ч Майлиг энгийн даруухан Ханна Монтанагийн охин дүрээр нь дассан хүмүүс ихээр дургүйцэж хүлээж авсан. Энэ хүмүүсийн тоонд Робины ээж ч багтаад “ийм үзүүлбэр байдаггүй юм” хэмээн ширүүхэн мэдэгдээд авсан. Энэ бүхний эцэст гол эзэн маань өөрийнхөө бодлыг олон нийтэд цацсан нь давхар дуулиан тарьж орхилоо. Диснейгийн бяцхан охин хэлэхдээ: “Бидний эргэн тойронд хүн бүрт таалагдах ёстой гэдэг өчүүхэн бодолтой хүмүүс олон бий. Гэвч би тийм хүн биш. Яагаад энэ явдлыг зүгээр л шоуны нэг хэсэг байсан гээд хүлээгээд авчихаж чадахгүй байгаад гайхаж сууна. Би ганцаараа ийм зүйл хийгээгүй. Та Мадонна, Бритнигийн тарьсан дуулианыг санаж байгаа биз дээ. Үнэндээ хүн бүр л энэ жилийн VMA дээр хэн яах бол гээд хүлээдэг болчихсон шүү дээ. Бидний талаар одоог хүртэл хүмүүс шуугиж байна. Тэгэхээр бид түүх бүтээсэн” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан