АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Сайншанд хот Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдлоо
Өнөөдөр Чойр-Сайншандын чиглэлийн 176,4 км урттай хатуу хучилттай авто замыг Зам, тээврийн яам ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон бусад албаныхан оролцов. Тус чиглэлийн замыг нээснээрээ Зам, тээврийн яам хоёр дахь аймгийн төвийг Улаанбаатар хоттой авто замаар холбож байгаа юм. Өмнө нь Улаанбаатар-Чойр хүртэл хатуу хучилттай авто замаар холбогдоод байсан бол энэ удаад Чойр-Сайншанд чиглэлийн зам барилгын ажлыг гүйцэтгэж, аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холболоо. Тус чиглэлийн авто замын санхүүжилтийг Мянганы сорилтын сангаас хийжээ.
Мянганы сорилтын сангаас гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулсан байна. Шинээр сонгогдсон гүйцэтгэгч хоёр компанид замыг 90км, 86,4 км тус бүрээр хоёр тасалж гүйцэтгэлийн ажлыг 2012 оны 2-р сард хүлээлгэн өгчээ.
Гүйцэтгэгчээр БНСУ, БНХАУ-ын нэр бүхий компаниуд ажилласан байна. Гүйцэтгэгчдийг шинээр сонгох ооронд зам барилгын ажлыг тасалдуулахгүйн тулд солонгосын нэр бүхий компанийн туслан гүйцэтгэгч Арж капитал, Грийн стэшн, Уорлд еруна зэрэг компаниудаар газар шорооны ажлыг гүйцэтгүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн яам замын барилгын ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж, долоо хоногт тутамд салбарын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хяналт тавин ажилласны үр дүнд замыг ашиглалтанд хүлээлгэн өгч байна.
Өнөөдөр Чойр-Сайншандын чиглэлийн 176,4 км урттай хатуу хучилттай авто замыг Зам, тээврийн яам ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон бусад албаныхан оролцов. Тус чиглэлийн замыг нээснээрээ Зам, тээврийн яам хоёр дахь аймгийн төвийг Улаанбаатар хоттой авто замаар холбож байгаа юм. Өмнө нь Улаанбаатар-Чойр хүртэл хатуу хучилттай авто замаар холбогдоод байсан бол энэ удаад Чойр-Сайншанд чиглэлийн зам барилгын ажлыг гүйцэтгэж, аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холболоо. Тус чиглэлийн авто замын санхүүжилтийг Мянганы сорилтын сангаас хийжээ.Мянганы сорилтын сангаас гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулсан байна. Шинээр сонгогдсон гүйцэтгэгч хоёр компанид замыг 90км, 86,4 км тус бүрээр хоёр тасалж гүйцэтгэлийн ажлыг 2012 оны 2-р сард хүлээлгэн өгчээ.

0 Сэтгэгдэл