“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
“Инээдэг” албан тушаалтан 14 жилийн ял авлаа
Хятадын Шааньси мужийн хөдөлмөрийн аюулгүй байдлын газрын түшмэл асан Ян Дацайд шүүхээс 14 жилийн ял оноолоо. Тэр бол 36 хүний аминд хүрсэн автобусны ослын газар ирээд байхдаа инээж буй зураг нь интернэтэд тарсны улмаас олон нийтийн дургүйцлийг төрүүлж, албан тушаалаасаа салсан нэгэн юм. Өнгөрсөн оны наймдугаар сард гарсан ослын газар ирээд байхдаа тэрээр яагаад ч юм жуумалзаж орхисон нь эцэстээ түүний бүх гэмт хэргийг уудлах эхлэл болжээ.
Ян Дацайгийн зургийг харж, дургүйцсэн хүмүүс түүний эсрэг интернэт кампани өрнүүлж, түүний маш үнэтэй цаг зүүсэн зургуудыг ээлж дараагаар илчлэн тавих болсон юм. Төрийн албан хаагч хүн жирийн цалингаар яавч тийм үнэтэй цагнууд худалдан авах боломжгүй хэмээн олон нийт шүүмжилж, энэ дагуу албаныхан түүнийг шалгаснаар авлига хээл хахуулийн хэргийг нь илрүүлжээ. Мужийн жирийн нэг төрийн албан хаагч тэрээр таван сая юанийн хөрөнгө хуримтлуулж амжсан байсан бөгөөд үүнийг ямар замаар, хэрхэн олсон тухайгаа тодорхой тайлбарлаж чадахгүй байж. Тийм ч учраас түүнийг эхлээд ажлаас нь халж, дараа нь намын гишүүнчлэлээс хасч, эцэст нь шүүхээс ял оноолоо. Түүний цагны цуглуулга дотор 35 мянган юань буюу 5500 ам.долларын үнэ бүхий цаг хүртэл байсан нь олон нийтийг сэжиглэхэд хүргэсэн байна.
Хятадын Шааньси мужийн хөдөлмөрийн аюулгүй байдлын газрын түшмэл асан Ян Дацайд шүүхээс 14 жилийн ял оноолоо. Тэр бол 36 хүний аминд хүрсэн автобусны ослын газар ирээд байхдаа инээж буй зураг нь интернэтэд тарсны улмаас олон нийтийн дургүйцлийг төрүүлж, албан тушаалаасаа салсан нэгэн юм. Өнгөрсөн оны наймдугаар сард гарсан ослын газар ирээд байхдаа тэрээр яагаад ч юм жуумалзаж орхисон нь эцэстээ түүний бүх гэмт хэргийг уудлах эхлэл болжээ. Ян Дацайгийн зургийг харж, дургүйцсэн хүмүүс түүний эсрэг интернэт кампани өрнүүлж, түүний маш үнэтэй цаг зүүсэн зургуудыг ээлж дараагаар илчлэн тавих болсон юм. Төрийн албан хаагч хүн жирийн цалингаар яавч тийм үнэтэй цагнууд худалдан авах боломжгүй хэмээн олон нийт шүүмжилж, энэ дагуу албаныхан түүнийг шалгаснаар авлига хээл хахуулийн хэргийг нь илрүүлжээ. Мужийн жирийн нэг төрийн албан хаагч тэрээр таван сая юанийн хөрөнгө хуримтлуулж амжсан байсан бөгөөд үүнийг ямар замаар, хэрхэн олсон тухайгаа тодорхой тайлбарлаж чадахгүй байж. Тийм ч учраас түүнийг эхлээд ажлаас нь халж, дараа нь намын гишүүнчлэлээс хасч, эцэст нь шүүхээс ял оноолоо. Түүний цагны цуглуулга дотор 35 мянган юань буюу 5500 ам.долларын үнэ бүхий цаг хүртэл байсан нь олон нийтийг сэжиглэхэд хүргэсэн байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























